
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өмнөх долоо хоногийн чуулганы хуралдаанаар түүний асуудлыг хаалттай хэлэлцсэн. Учир нь хувь хүний нууцтай холбоотой асуудлуудаас гадна мөрдөн шалгах үйл ажиллагааны явцыг танилцуулсан юм. Гэвч энэ үеэр МАН-ын бүлгийнхэн завсарлага авсан учир өнөөдөр хэлэлцэхээр болсон нь энэ юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбараа хариуцаж чаддаггүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан билээ.
Т.Энхэлээ