
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаас гадна Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулгын хүсэлтийг хэлэлцэнэ. Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан билээ. Засгийн газраас Х.Баттулга сайдыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тогтоолоо УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг хэлэлцэх эсэхийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Ингээд хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй нь энэ юм. Х.Баттулга сайдын хувьд "давхар дээл"-ээ тайлж, ганцхан УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа гүйцэтгэхийг хүсч буй учраас сайдаасаа татгалзсан гэсэн тайлбарыг хэлж байгаа билээ.
Т.Энхэлээ