
Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ынхан ганц энэ шалтгаанаар завсарлага аваагүй аж. Тодруулбал МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгд Х.Тэмүүжинг огцрох ёстой гэдэгт санал нэгдчихээд байж байтал санал хураалт болоход түүнийг огцруулахгүй тал 1,2 кнопоор илүү гарах хандлагатай болоод явчихсан ажээ. Тус бүлгийн гишүүд дээр нэмэгдээд УИХ-ын дарга З.Энхболд, Х.Баттулга, О.Баасанхүү нарын цөөн гишүүн түүнийг огцруулах нь тодорхой байсан юм.
Ингээд асуудал Х.Тэмүүжинг огцруулахгүй тал руугаа оронгуут арга буюу завсарлага авахад хүрсэн байна. МАН-ынханы тооцоолсон ёсоор санал хураалт болох гэтэл Ё.Отгонбаяр гишүүн алга болчихсон гэнэ. Түүний гэнэт алга болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа ч Ё.Отгонбаяр гишүүн гарч явснаар Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх магадлалтай болсон юм.
Харин одоо Х.Тэмүүжинг аврах ажиллагаа О.Баасанхүү гишүүнийг Солонгос руу явуулахад хүргэсэн талаар эх сурвалж мэдээлллээ. Учир нь Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэх үеэр О.Баасанхүүг аль нэг газар нуухгүй бол Хууль зүйн сайд явчих магадлалтай аж. Учир нь МАН-ынхан болон зарим гишүүдийн нийлсэн саналаар Х.Тэмүүжинг огцруулчих тун өндөр магадлалтай. Тиймээс ганц саналыг л аргалахын тулд О.Баасанхүүг Солонгос руу явуулжээ. Мөн түүнийг намынхныхаа дарамтанд орсон гэх мэдээлэл ч байгаа юм. Ямартай ч Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх нь тодорхой болж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)