
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авсан шалтгаанаа ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн байна. Ингэснээр хуулийн дагуу Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэх боломжгүй болж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)