Монгол Улс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/ байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болов. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 28 дугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж оролцож үг хэлэв.Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд үүсч байгуулагдсан бөгөөд өдгөө АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, 3 ажиглагч орныг эгнээндээ нэгтгээд байна.
Ардчилсан шинэчлэл, сайн засаглалыг бататган бэхжүүлэх замаар олон улсын болон үндэсний хэмжээнд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт сайн засаглалыг хөгжүүлж, шинэчлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой энэхүү байгууллага нь дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс тус байгууллагын гишүүн болсноор батлан хамгаалах салбарыг ардчилсан зарчим, хэм хэмжээн дээр тулгуурлан хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгүй болгоход зөвлөгөө, техникийн туслалцаа авах, энэ чиглэлээр олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.


















































