
Тэрээр “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө бүтэхгүй ээ. Энэ үлгэр болно. 2009 онд Монголчууд хямралыг давж гарсан шалтгаан нь АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байсанд байгаа юм. Одоо тийм биш байна. Тиймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж МАН-ыг Засгийн газар урьж оролцуулаад хямралыг давж гаръя. МАН-тай өндөр хэмжээний яриа хэлэлцэл хийж байж асуудлыг давж гарна. Бидэнд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй. Энэ хэлэлцээрт орооч гэж хүсч байна” гэж байсан юм.
Тэгвэл 24tsag.mn сайт С.Баярцогтын "Буцаад МАНАН байгуулъя" гэсэн саналд иргэдийн байр суурь ямар байгааг тодруулахаар уншигчдынхаа дунд долоо хоногийн хугацаатай санал асуулга явуулж дүнгээ гаргалаа.
Санал асуулгад нийт 15000 гаруй уншигч оролцсоноос 53 хувь нь "дэмжихгүй" гэсэн бол 41,7 хувь нь "дэмжсэн" байна. Харин 5,3
хувь нь "мэдэхгүй" хариулт өгчээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (3)