
Яг одоо чуулганы хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан билээ. Тогтоолын төслийн танилцуулыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийлээ. Засгийн газраас Х.Баттулга сайдыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тогтоолоо УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг хэлэлцэх эсэхийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Ингээд хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй нь энэ юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Т.Энхэлээ