
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Ингээд
байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад
нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 54 нь буюу 78.3 хувь нь дэмжсэн
тул Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг
батлагдсанд тооцсоноор чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан
завсарлалаа. Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан билээ.
Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхэлнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)