Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлт боллоо

2014-5-15
0
ЖИРГЭХ

    14051501Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцлаа.

“Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” өргөтгөл шинэчлэлт хийснээр улирлын чанартай үйлдвэрлэл явуулахаа больж жилийн 4 улиралд байнгын ажилладаг болжээ.

“Эрэл” цементийн үйлдвэр өнгөрсөн онд 50 гаруй мянган тн цемент үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил 100 мянган тн-ыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Эдгээр үйлдвэртэй танилцсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцож, шинэ  үйлдвэр барьж, олон хүнийг ажилтай болгож, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний компаниуд болон Хөтөлчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.

Хөтөлийн “Цемент-шохой” ХК 30 жилийнхээ босгон дээр хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлж, дотоодын цементийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж чадахаар боллоо. Үндэсний компаниуд хөрөнгө гаргаж, Хөгжлийн банк дэмжин ажилласнаар жил 6 сарын хугацаанд шинэ үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.

Шинэчлэлийн Засгийн газар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Манай улс 2013 онд 2 сая тн цемент хэрэглэсэн бөгөөд шинэ үйлдвэр энэ хэрэгцээний 50 хувь буюу жилд 1 сая тн-ыг үйлдвэрлэнэ. Монголын төр, хувийн хэвшил хамтраад зүтгэвэл эх орондоо ихийг хийж бүтээж чадна гэдгийг энэ түүхэн үйл явдал нотолж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингис бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ гэлээ.

1983 онд шаваа тавьсан манай үйлдвэр 30 жилийн хугацаанд Монгол Улсын барилгын үйлдвэрлэлийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хөтөлийн “Цемент-шохой” төрийн өмчит компани үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулж нээлтээ хийсэн нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ боллоо. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, импортын цементтэй өрсөлдөж чадахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийн ханшаас хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулна. Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж ажиллах болно гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Батдорж хэлээд Монгол Улсын Засгийн газар, үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” компани болон Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг хамтарч, дэмжиж ажилласан байгууллага, хамт олонд талархал илэрхийллээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг болон хамтарч ажилласан байгууллагуудын удирдлага, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрэл цементийн үйлдвэрийн ажилчид, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    3 цаг 41 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    7 цаг 24 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    7 цаг 47 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    8 цаг 9 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    8 цаг 13 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    8 цаг 36 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    9 цаг 30 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 16 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    10 цаг 19 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    11 цаг 26 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 33 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    12 цаг 3 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    13 цаг 40 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    13 цаг 54 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    14 цаг 10 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 15 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    15 цаг 14 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    17 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК