
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгресс, ард түмэн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг талархан цохон тэмдэглээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.
Конгрессын
гишүүд Азийн орноор хийж буй айлчлалынхаа хүрээнд бүс нутагтаа
ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсад зочилж буйдаа сэтгэл өндөр
буйгаа илэрхийлээд дэлхий нийтэд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг
түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж буй үүргийг АНУ
болон америкийн ард иргэд өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэв.