Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийг тогтвортой болгох Н.Алтанхуягийн овжин нүүдэл

2014-5-16
0
ЖИРГЭХ


   алтанхуягЭдийн засгийн хүндрэл дээр төрийн хямрал нэмэгдвэл хярамцаг болж таарна. Засаг толгойлж байгаа АН-ын нэр хүнд шавхайтай хутгалдан,  олон нийт байтугай гадаад ертөнц монголчуудын тамын тогооны үлгэрийг хараад халаасаа хамхин зугтах байв.

 Гэвч сүүлийн хэд хэдэн удаагийн цохилтоос Н.Алтанхуяг Засгийн газар болоод намынхаа нэр хүндийг аварч үлдэж чадлаа. Ямартаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний жинтэй удирдагч Ө.Энхтүвшин Ерөнхий сайдын овсгоотой нүүдлийг үнэлэн эрхий хуруугаа гозойлгож байхав. Шахаанд орж үзсэн хашир хүний хувьд Н.Алтанхуягийг булзах зай, буцах замгүй байдлаас хэрхэн самбаачлан гарахыг анзаарч мэдэрснийх биз ээ.

Хууль зүйн салбарыг сүүлийн хоёр жил толгойлж, шүүхийн шинэтгэлийг гардан эхлүүлж, хуулийн тогтолцоонд жинхэнэ ардчилсан салхи сэвэлзүүлж буй Х.Тэмүүжинг суудлаас нь хэрэв огцруулж орхисон бол АН залуустаа халгаатай гэсэн хар тамга жинхэнэ утгаараа батлагдах байв. Нөгөө талаар АН-ын толгойлсон Шинэчлэлийн засгийн газрын төвшин байдал алдагдан, суудал сондгойрсон сул засаг шавхайд хутгалдахад ойрхон байлаа.

Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг морин жил гарснаас хойш хэт улстөржин үндсэн ажлаа бараг л мартаад байгаа хүний өөрийн намын улстөрчдийн үзэл бодлын үзүүрт үнэнийг хүргэж чадлаа.

Хаврын синдром эхэллээ хэмаээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэж байсан. Үнэндээ эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн улс төрийн хаврын синдром ужиграх талдаа ороод байна. Товчхондоо бол УИХ бүрэн эрхийнхээ нийт хугацааны бараг л ихэнхийг Н.Алтанхуяг болон түүний засгийн газрын сайдуудыг шүүмжилж барав. Хууль тогтоох, батлах гол  байгууллага маань ийнхүү улстөржиж, хэн нэгний өргөдөл гомдол, өмд гутал, өмч хөрөнгийн асуудлаар маргалдан, огцрох огцрохгүйн төлөө товч  дарсаар суух нь хэр зохистой юм бол? Сүүлдээ тоглоом нь шоглоом болж ам.долларын ханш Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тоолон чангардаг зуршил бараг л тогтлоо.

Дэлхийн эдийн засаг, улс төр тогтворгүй байгаа энэ үед монголчууд дотооддоо эв нэгдэлтэй, дотроо бодолтой байх учиртай. Крымын асуудлаас шалтгаалан Оросыг хянах түшиц газраар Америкчууд Монголыг нууцхан нэрлээд байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт  малтмал, түүхий эдийн үнэ урьд байгаагүй хэмжээнд унаж, уул уурхай түшиж амьдардаг олон улс орон хямраад байна. Гэтэл монголчууд байшингаа барьж, ноолуураа самнаж, ургацаа тариалж, унаа тэргээ уралдуулсан хэвээр байгаа нь Засгийн газар ажиллаж байгаагийн шинж бус уу? Н.Алтанхуяг хажуугаасаа хаврын синдромоор хашуулж, дэргэдээсээ УИХ-аар шахуулж, урдаасаа Х.Баттулгаар замаа бөглүүлж, араасаа ард түмний асуулгаар ээрүүлэн их л хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. АН-ын байгуулсан Шинэчлэлийн засгийн газрыг унагах зорилгоор удаа дараагийн цохилтууд ирлээ. Давхар дээлээ тайлах хууль, Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Х.Баасанхүүгийн өргөдөл, Х.Баттулгын халагдах санал гэхчлэн тоочоод байвал сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлууд бүгд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад чиглэжээ. Гэвч Н.Алтанхуяг засагтай ноцолддог нөхдийг замын дунд саатуулж, АН-ын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд  туйлбартай урагшилсаар байна.

Х.Баттулгын өргөдлийг авч хэлэлцээд 78,6 хувийн саналаар УИХ-ын гишүүд сайд асныг ажлаа хүлээлгэн өгөхийг дэмжлээ. Энэ нь АН цаашдаа Шинэчлэлийн засгийн газрын бодлого хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санал нэгтэй нэгдмэл байгааг харуулсан гэж хэлж болно.

Ажил хийх дургүй, танхимын ажилдаа дотоод зөрчлөөрөө ханддаг сайдыг явуулж, нэг үзэл бодлын дор цааш алхах нь зөв гэдэг дээр АН-ынхан ийнхүү санал нэгджээ.  Нөгөө талаар уснаас намаа болон танхимаа, өөрийгөө хуурай авч үлдэн, үүгээр ч тогтохгүй АН-ын эв нэгдэл, нэр хүндийг хамгаалан тогтож байгаа нь Н.Алтанхуягийн удирдах арга барилын онцлог байж болох талтай.

Төрийг тогтвортой байлгахын төлөө  хийж буй Н.Алтанхуягийн оновчтой нүүдлийг дэмжиж, Ө.Энхтүвшинтэй хамт Like дарахаас өөр гарц харагдахгүй байна. Учир нь бидэнд өөр хямрал хэрэггүй, төрийн хямрал бүүр ч хэрэггүй билээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ee (61.197.192.19)
    amjilt shinechileliig ard tumen demjij bga shu
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    зул жаргахаасаа өмнө бадранаа гэж...........алтанхуяг гуай нэг тиймэрхүү л харагдаж байна даа.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    Захиалгат гээд байгаа нөхөрт тэгээд төр тогтворгүй үргэлж огцорч огцруулж байх ёстой юу. ийм хэцүү үед эв нэгдэл төрийн тогтвор хөрөнгө оруулагчдыг татахад хэрэгтэй биздээ. МАН ялагдаж сураагүй эрх мэдэлээ алдсандаа боож үхэх гээд үргэлж засгаар оролдож байгаа нь арай хэтэрхий харагдаж байна. Засгийн эрхэнд гарах, 2017 онд ерөнхийлөгчөөс буухал ерөнхий сайд намын дарга болох гэсэн Элбэгээгийн шунал 2014 онд засаг огцорсноор бэлтрэг Энхболдоор дамжин Ээбийд очих ёстой байсныг л зогсоосон гэж бид ойлгож байна. Женко АН-хаа олонхи, МАН-ынханы дэмжлэг авахгүй гэдгээ ойлгож хариуцлагаас зугатлаа. Энэ засаг эцсээ хүртэл үзээд алдая, багтайгаа байя гэсэн нь юун буруу гэж . Хүчтэй сайдуудтай байх нь Алтанхуягт ашигтай. Гаднаас орж ирсэн сайдтай гөлөг засгийн газар байж яахий. Тэхлээр тэнцвэргүй тулаанд тэсвэр гаргаж давж гарсан Алтанхуягийн тэвчээрийг гайхаж байна. ийм хүн заавал санасандаа хүрч чаддаг болохоос Ээбий шиг уран үгээр донгодохоос цаашгүй амьтадыг бид үзхээр боллоо. Бэлтрэг Энхболд Баабарын хэлснээр Бие жиижг ч санаа нь том Жамуух гэсэннь оносон үг. Ийм хогийн сав ухаж цоожны нүхээр шагайсан хүний мууд дурлахаас өөрөөр томхон алсыг хардаггүй хүнээр засаг нам удирдуулбал шууд нурааж талцуулах нь нэгэнт намын хамт олонд тодорхой болсон. Бэлтрэг намын дарга болбол АН арван толгойтой атгаалжин мангас болно.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin (103.26.194.5)
    mash sain ajillah heregtei6 amjilt husie.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    3 цаг 39 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    7 цаг 22 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    7 цаг 46 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    8 цаг 7 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    8 цаг 11 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    8 цаг 34 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    9 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 15 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    10 цаг 18 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    11 цаг 24 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 32 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    12 цаг 2 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    13 цаг 39 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    13 цаг 53 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    14 цаг 9 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 14 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    15 цаг 12 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    17 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК