Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр ирж Х.Баттулга ”самрах” улстөрийн өдрүүдийн зурхай

2014-5-19
0
ЖИРГЭХ
Дотоодоос төрсөн, гадаадаас ирэх дээрхи хоёр дээр  МАН-ынханы ашиг сонирхолын уулзвар давхардвал АН-ынханы хувьд 1996 он эргэж ирэх болно.
энхбаяр баттулгаНэлээд даацтай тонгороо мэхэнд тогтож чадсан Н.Алтанхуягийн Засгийн газарт хэсэг амсхийх завсар гарлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг авч гарснаараа Н.Алтанхуяг улстөрийн мэдрэмжтэй менежер гэдгээ харуулж чадав. Нэг сайдаа сугалуулчихвал дараа дараагийн сайд нарын асуудлыг толгой дарааллан оруулаад ирдэг “шүд сугалах” мэхийг Монголчууд сайн мэдэх болсон. Ер нь Монголын Засгийн газрын дундаж нас хоёр жил орчим бололтой. Улстөрчдийн наймаалцалын хүчинтэй хугацаа дуусч, дотоод дажинд нь битүү уур хуримтлагдан тэсрэх нь ингэж таардаг бололтой. Нийгмийн хүлээлт тэвчээр ч энэ хүрээд уйддаг янзтай. Тэр жишгээрээ Н.Алтахуягийн Засгийн газрыг үзүүр, сууриар нь оролдоод эхэлсэн ч тэр амжилттай тогтож чадлаа. Гэвч улс төрийн ойрын өдрүүдэд цаг агаар тийм ч таатай байх шинжгүй болчихлоо. Учир нь түүний Засгаас Х.Баттулга сайн дураараа гарснаар “сөрөг хүчин+ дотоодын дайсан”-тай болоод хоцров. Өнөө маргаашгүй Х.Баттулга сэлэм, шийдэм эргүүлээд эхлэхгүй ч Н.Алтанхуягтай алсын бодол таарахгүй гэдгээ ил тод илэрхийлж шинэ дайнд бэлтгэж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Үүнтэй зэрэгцэн Х.Тэмүүжинг огцруулах өргөдлийг асар өндөр өртөгөөр татуулсан нь “маш том тохироо” явагдсан гэх хардлагыг улстөрийн хүрээнд бий болголоо. АН, МАХН-тай дараагийн сонгуулиар МАН-ыг намнах нэг зорилготой орно, Н.Энхбаярыг эргээд эрх мэдэл албан тушаалд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн гэрээ байгуулагдсан гэдгийг зарим эх сурвалжууд онцлох болсон. Ямартай ч улстөрийн ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? гэсэн таамаг төлгийг олон хүн тавьж, чулуугаар мэргээлээд эхэлсэн. Тэгвэл баттай болох хоёр ч үйл явдлаас харахад улстөрийн өдрүүд бүрэнхий байх төлөвтэй байна.

Үхэхдээ үхэр буугаа
баттулга

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ынханыг хоорондоо ойлголц гэсэн чиглэлийг өгснөөр Н.Алтанхуяг нам доторх бүлэглэлүүдтэйгээ яриа хэлэлцээрт орсон. Ингээд хамгийн түрүүнд Х.Баттулгатай ганцаарчлан уулзсан байдаг. Гэвч тэдний уулзалт олон цаг үргэлжлээд ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Тэдний зөрчилдөж байгаа хамгийн том шалтгаан нь төмөр замын царигийн асуудал гэдгийг хэн хүнгүй гадарлах болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замыг нарийн царигаар барих саналаа УИХ-д өргөн мэдүүлэх болсон. Харин Х.Баттулга энэ чиглэлд өргөн царигтай төмөр зам барих ёстой гэсэн байр суурийг олон жил хамгаалж ирсэн. Тэрээр үүнийгээ “Нарийн царигтай зам тавибал Монголд нэмүү өртөг үлдэхгүй”гэж тайлбарладаг. Тэрээр өргөн царигтай төмөр зам тавьж түүнийгээ хил дээр сэлбэх хувилбарыг санал болгоод байгаа нь Оросуудын эрх ашигтай холбоотой гэж тайлбарлах хүмүүс олон бий. Угтаа бол тээвэр нэмүү өртөг бүтээдэг салбар биш. Тээвэр хамгийн их багтаамжтай, хурдан, хямд байх тусмаа өрсөлдөх чадвар нь үнэлэгддэг салбар. Тиймээс БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх гэж байгаа нүүрсний тээвэр энэ зарчимд л захирагдах ёстой. Нэмүү өртөг шингээдэг салбар бол кокс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг Х.Баттулгыг үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад хийж чадаагүй ажлууд юм. Гэтэл Х.Баттулга заавал яагаад өргөн царигтай зам тавих ёстой гэж зөрүүдэлсээр байгаад гайхах, эгдүүцэх хүн олон байдаг. Гэсэн хэдий ч Х.Баттулга өөрийнхөө бодлоос ухрах шинжгүй байна. Тэрээр энэ хавар төмөр замын зодооныг дахин эхлүүлж Н.Алтанхуягийн эсрэг маш том компанит ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна. Ойрын өдрүүдэд өргөн царигийн төлөө уриа лоозон бүхий жагсаал цуглаан зохион байгуулагдаж Ерөнхий сайдад ч тодорхой шаардлагууд очих бололтой. Түүнийг нь хөөргөн дэмжиж байгаа гадны ашиг сонирхол ч үүнд багагүй нөлөөлөх бололтой. Хоорондоо хир палгүй нам анирлангуй суусан эрх баригчдыг дотоодын зодоон багагүй зүдрээх бололтой. Х.Баттулга бол МАН-ын дарга М.Энхболдын дотны найз. Тиймээс гар нийлээд “Гадасыг шахах” тоглолтыг эрчимтэй явуулах болов уу?


Улстөрийн шинэ сериал

энхбаяр1

“Нэрт найруулагч” Н.Энхбаяр уран бүтээлээ удаан хугацаанд завсарласны эцэст эх орондоо эргэж ирэх гэж байна. Тэрээр энэ таван сардаа эсвэл зургаан сарын нэгэнд өөрийн төрсөн өдөр, хүүхдийн баяраар эх орондоо ирнэ гэдгийг ойр дотны хүрээнийхэн нь хэлж байгаа. Хэдхэн өдрийн өмнө түүний “туслах дүрийн жүжигчин” О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах саналаа эргүүлэн татаж улс төрд багагүй шуугиан дэгдээсэн. Энэ бүхний гол дэглэлтийг хийсэн хүн Н.Энхбаяр бөгөөд тэрээр заяа төөрөг нь хазайхад хүрсэн Засгийн газарт багагүй өндөр үнээр засал ном хийж өгсөн нь ойлгомжтой. Жүжиг тавилгүй тэр ч удаж, жүжгийг нь үзэлгүй бид ч уйдаж одоо цаг нь болжээ. Н.Энхбаяр ирснээр Монголын улстөрд хуучны агаад шинэ олон ангит цуврал кино нээлтээ хийнэ. Юуны түрүүнд тэрээр МАХН-ын Их хурлыг хуралдуулж өөрийнхөө нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ. Ингээд өөрөөс нь урваж шарвах болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг цөллөгт явуулж магадгүй гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлэх болсон. Учир нь МАХН Засгийн газарт орсноос хойш нэр хүнд нь нэлээд унасан. Намын нэр хүндийг унагах ажилд Н.Энхбаяр сүүдрээ ч харуулаагүй гавьяатай. Тиймээс унаад байгаа намынхаа нэр хүндийг сэргээж ашигтай сэлгээг хийснээр дараагийн сонгуульд барьцаа ахиулна гэсэн тооцоог тэрээр хийж байгаа бололтой. Хэдийгээр АН-ынханы “Авралын од” болж засагт  засал номыг нь уншиж өгсөн ч тэрээр эрх баригчдыг алга ташаад л дэмжээд байхгүй. МАН-дахь хуучин харилцаа хэлхээгээ ашиглаж эрх баригчдыг сандаргах үе ч гарна. Халааснаасаа нэг тонгорог гаргаж ирээд, эргэж далд хийж тэврэлдээд л. Энэ аргаараа АН-ынханыг айлгаж, хүндлүүлж, аргадуулж олон дахин барьц алдууснаар нэр хүндээс нь зулгааж чадна. Гэвч АН-ыг нугаслаад унагачихгүй. Хавсайдах бодит шалтгаан түүнд бий.  АН, МАХН хоёрт  МАН-г дарж авах гэсэн нийтлэг ашиг сонирхол бий. Чухам ийм шалтгаанаар Н.Энхбаяр эрх мэдлийн тэнцвэрийн цэгээ ашиглаж АН-ыг үхүүлэхгүй бас сэхүүлэхгүй. Харин тэдний хүчийг МАН хэмээгч хуучны нөхөр, хожмын дайснаа дарахад ашигласаар байх болов уу? МАН-ыг ч мөн үхүүлэхгүй сэхүүлэхгүй. Ялагдсан талаар нь ялагчийг балбуулж, нурмайгаад унахад нь дасгалжуулж босгоод нөгөө талаа эргээд даруулдаг. Зодооноос хожил олдог аргыг тэр хамгийн чадварлаг хэрэгжүүлж ирсэн нэгэн. Энэ бол Н.Энхбаярын хамгийн сайн хийж чаддаг улстөрийн менежмент. Үүгээрээ тэр хэнийг ч дагуулахгүй. АН-ыг үхүүлэхгүй ба сэхүүлэхгүй. МАН-тай эвдэрэхгүй эвлэрэхгүй. Ингэж нэгийг нь сулруулж нөгөөгөөс нь гомдогсдыг өөртөө нэгтгэх замаар хүчийг олж дараагийн сонгуульд улам баттай оролцох нь түүний улс төрийн зурхайн өнгө төөрөг болж байна. Ийм зүйл болох өнцөг суудал нь бүрэлдчихсэн болохоор Н.Энхбаярыг Монголд ирүүлэхгүйн төлөө АН, МАХН-ынхан нэлээд ажилласан гэдэг. Гэвч цаг нь болжээ.

Ойрын өдрүүдэд болж өрнөх улстөрийн зурхайг тольдвол ийм байна. Үүнд УИХ-д 26 суудалтай бодит сөрөг хүчнийхэний улстөрийн тоглолтыг оруулсангүй. Дотоодоос төрсөн, гадаадаас ирэх дээрхи хоёр дээр  МАН-ынханы ашиг сонирхолын уулзвар давхардвал АН-ынханы хувьд 1996 он эргэж ирэх болно. Тийм бараан өдрүүдийг ирүүлэхгүйн төлөө АН-ынхан хамаг хүчээ хаях болов уу? Тэд хийхийн төлөө биш байхын төлөө л үлдэж буй өдрийг барах янзтай. Тийм өнцөг ч бүрэлдэж эхэллээ. Оршин байх тасалбартаа тэд нэлээд өндөр үнэ төлнө. Харин тасалбар борлуулагч олсон орлогоороо ихээхэн тарга тэвээр авна. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай!

 

 

О.Цагариг

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • 19001973 (103.26.194.1)
    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр, аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • shine tsag (103.23.51.8)
    Enkhbayar shig aguu udirdagchgyi mongol tsaashaa yvahad berh boljee.onoogiin zaluus turshlaga dutaad ...
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • хаварцаг (103.26.194.15)
    Капиталист социализм байгуулахын төлөө нэгдэх цаг боллоо.
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Хар хүн (182.160.43.8)
    Энхбаяр болиочээ бүдүүлэг гар ***** зүхэл хэлээд балай хүн байна лээ тийм хүнээр төр удирдаж Путинг дуриаж байгаа юм уу? Путин бол өөр хүн шүү
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • сана (182.160.43.8)
    Энхбаяр гэж Монголийн төрийн үхэшгүй Мөнхийн Коши болох гээд л хэдэн хөгшчүүл дэмжээд байдаг хэ хэ . Монгол төр эрх:мэдэл нь хүний шунал болсон улам баян тарган ард түмэн нь ядуу
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • irgen (112.72.11.115)
    manangin olgarhuda demjie.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • unen (172.248.39.219)
    xun xeleeree mal xolooroo gej ug bii, xun monx bish, uldsen nasaa zobxon uls oroniixoo xogjil buten baidaliin toloo negdbel yasan yum be, yabal deer be gej, oorsdiinamin xubiin toloo bish
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • boogii (202.126.91.71)
    Enhbayar gej Hvrelsvhiin heldgeer bayartai gechiheed ergeed harahad sain baina uu geed zogsoj baidag tiim hugiin ***** uu?
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Таавар (49.0.128.184)
    Өнгө алдаад ирхээрээ мимбирам хийдэг, дээд доод өнгө нь гардаггүй, нугалаатай, сургуулилт байнга хийдэггүй хэрнээ “ТӨГӨЛДӨР ГОО” тоглолт хийж мөнгөтэй болох хүсэлтэй, муу дуучинг хэн гэдэг вэ?
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • xxxxx (202.179.11.202)
    enhbayar ch mundag hunde.olon hun demjdgshde.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.89.186)
    мөрөөдөл гэдэг завин дээр суусан шунал гэдэг сэтгэлээ дийлэхгүй далайн ёроолд гүн шумба эргэж гарч ирэхгүйгээр намагтай ёроолд нам шигд ээ гэж
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.43.161)
    энхбаяр шиг лидер алга даа зайлуул.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.20.167)
    Энэ хүн хэт нэг талыг барьж туйлширсан байна.АН Энхбаяраас айгаад байгаа юм бол юу гэж эхнээсээ засагт оруулсан юм бэ? Ер нь хараад байхад энэ Алтанхуягийн толгойлсон засаг юу бүтээгээд байгаа нь ойлгомжтой. Доллар 1800-гаас давлаа, юмны үнэ хадаж эхэллээ, аль засгийн үед ийм байгаагүй л байхгүй юу?Баасанхүү гэдэг юм шоудаж хичнээн ажил, хугацааг алав???, энэ мэтчилэн Алтанхуяг унахгүй гэсэндээ зууралдаж байгаа төрх л харагдаж байна.Алтанхуягийн хүргэн, охин, завлах нь гээд л мөнгөнд хутгалдаж, идэж уугаагүй нөхдүүд барагл алга байна, ийм өч төчнөөн шалтгаан байхад Алтанхуяг гэдэг хүн давхар дээлээ ч тайлахгүй зууралдан, одоо дээлээ нимгэлсэн хүн лүүгээ чулуу шидэх хэр зохимжтой бол.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • 898989 (203.169.53.11)
    Манай сэтгүүлчид ээ гэж хэн нэгнийг муулж л байвал сэтгэл нь цаддаг, оюуны цараа нь нэмэгддэг гэж андуу боддог бололтой. УЛСТӨРИЙН БОЛООД ХӨГЖЛИЙН ТАЛААР та нар бүгд юм уншчихаад ОЮУН ДҮГНЭЛТТЭЙ юм бичээ. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БИЧЭЭД л сэтгүүлч нэр зүүхэээ больсон чинь дээр шүү.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Түүгээр яваа гайг үүгээр даллаад юүхэв дээ. Монголчууд наад хүнийг чинь хүлээж авахгүй шд
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Алт (202.179.20.220)
    Их л хөнгөмсөг бичлэг болждээ.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.131.225.254)
    AN iig songood olon tumen shandana 1816 bolj oorsdiihen hudaldan abah chadbar 30-45% buurch mongol tugrug chadbargui bolj ediin zasaj mash ebgui bolloo mon odor shonogui hudlaa yardag Alatnhyag Batbayr gej humuus mongolchuudiig uneheer doromjilj bna segdeliig bugdiig ustgaj bna zobhon ardchilsan namiig magtbal oruulj bna ene tegeed ardchilal shudraga es mon uu
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.131.225.254)
    AN iig songood olon tumen shandana 1816 bolj oorsdiihen hudaldan abah chadbar 30-45% buurch mongol tugrug chadbargui bolj ediin zasaj mash ebgui bolloo mon odor shonogui hudlaa yardag Alatnhyag Batbayr gej humuus mongolchuudiig uneheer doromjilj bna segdeliig bugdiig ustgaj bna zobhon ardchilsan namiig magtbal oruulj bna ene tegeed ardchilal shudraga es mon uu
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (103.23.51.9)
    одоо байтлаа Энхбаяр ерөнхийлөгчийг эх орондоо ирэх нь гэхээс үхтэлээ айж,шээс нь гоожих нь шив дээ.Тэр төмөр замаа өргөн нарийн царигаа тавиад явчихвал яасын. оростой өргөнөөр, хятадтай нарийнаараа холбогдож болдоггүй юм уу. Дунд нь шилжүүлэлт хийнэ биз дээ. Хичнээн жил маргалдаж байснаас одоо ч болов хийгээч ээ.Энхбаяр ерөнхийлөгчийг мянганы зам тавьж байхад мянгуужингтйн үлгэр гээд байсан хүмүүс одоо яаж байна. Зоригтой юм хийдэг, хүчирхэг удирдагч л хэрэгтэй. идэх уухаасаа болоод бөөн хэрүүл болсон малнууд хэрэггүй. Идэж уусан ч гэсэн улсдаа хэрэгтэй юм хийгээч.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • but (203.169.55.6)
    sain bichjee.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • mongol (49.0.184.182)
    Nyamkagiin helseneer ene luivarxhidad toroo samruulj bdag mongol emgeneltei
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Ard Mongol (202.179.10.66)
    Төмөр замын царигийн асуудлаар Х.Баттулгын өргөн цариг гээд байгааг дэмжиж байна. Дан ганц Хятадын эрх ашигт үйлчлээд хамаг баялагаа нэмүү өртөг шингээхгүйгээр хямдхан зөөгөөд байвал байвал бид удахгүй тэдний бүрэн эрхшээлд орно шүү дээ.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
    • гтаа бол тээвэр нэмүү өртөг бүтээдэг салбар биш. Тээвэр хамгийн их багтаамжтай, хурдан, хямд байх тусмаа өрсөлдөх чадвар нь үнэлэгддэг салбар.
      2014 оны 05 сарын 19
  • уучлаарай өмнөх алдааг (103.26.194.10)
    Зарим дүгнэлтийг дулимаг хийжээ МАХН засгийн газарт орсноор харин ч илүү оноо аваад мөддөө улс төрөөс шахагдахгүйдээ тулчихаад МАН байх суух газраа олохоо больчихоод байна МАН-ын буруу бодлого ингээд өөрсдөд нь эргээд туслаа Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд МАН АН-тай аль болох ойртож зөөлөн аядуу бодлого явуулсан бол илүү дээр байсан гэдгийг одоо тэд харж байвч цаг оройтсон буйзаа Муу тараа таниулаад байхаар хэн ч тэдэнд итгэх билээ МАН ганц АН руу дайраад байгаа ч юм биш шүү дээ ХАмгийн том дайсан нь МАХН болчихоод байвч ирүүл тулаанаа наанаа АН-руу чиглүүлж байгаа мэт харагдуулах нь ямар хэрэгтэйг өөрсдөө ч сайн ойлгохгүй байгаа болтой АН тэр 2-ын дунд л тоглох үүрэг хүлээж байгаа болохоос үнэндээ АН их алдаа гаргаад болохоо байчихсон зүйл огт байхгүй МАН нэг сумаар хоёр туулай гэж их бодовч үнэндээ өөрсдөө найз нөхөдгүй үлдэх болтой МАН-ын удирдлага үнэндээ зөв алхам гэж юу болохыг мэдэхгүй төөрчих шиг боллоо Гэхдээ хэн нь ч үнэнэээ нүцгэн хэлэхгүй тул иргэдийн толгойгоор янз бүрээр тоглох гэж л оролдох байх даа Улс төрчид улс орныг хөлдөө бүү чирээсэй
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • ГОО. ВАН (202.72.245.149)
    Зөв бичсэн байна.1996 он дахин давтагдах үе шат эхэлжээ.бүү март мартвал сөнөх нь тодорхой коммунизм монголоос минь хэзээ тонилох вэ??????? МОНГОЛ ТҮМНИЙ БУЯН ЗАЯА ИХДЭЭ
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (103.26.194.4)
    Зарим дүгнэлтийг дулимаг хийжээ МАХН засгийн газарт орсноор харин ч илүү оноо аваад мөддөө улс төрөөс шахагдахгүйдээ тулчихаад МАН байх суух газраа олохоо больчихоод байна МАН-ын буруу бодлого ингээд өөрспөп нь эргээд туслаа Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд САН АН-тай аль болох ойртож зөөлөн аядуу бодлого явуулсан бол илүү дээр байсан гэдгийг одоо тэд харж байвч цаг оройтсон буйзаа Муу тараа таниулаад байхаар хэн ч тэдэнд итгэх билээ МАН ганц АН руу дйараад байгаа ч юм ибш шүү дээ ХАмгийн том дайсан нь МАХН болчихоод байвч ирүүл тулаанаа наанаа АН-руу чиглүүлж байгаа мэт харагдуулах нь ямар хэрэгтэйг өөрсдөө ч сайн ойлгохгүй байгаа болтой АН тэр 2-ын дунд л тоглох үүрэг хүлээж байгаа болохоос үнэндээ АН их алдаа гаргаад болохоо байчихсон зүйл огт биү МАН нэг сумаар хоёр туулай гэж их бодовч үнэндээ өөрсдөө найз нөхөдгүй үлдэх болтой МАН-ын удирдлага үнэндээ зөв алхам гэж юу болохыг мэдэхгүй төөрчих шиг боллоо Гэхдээ хэн нь ч үннэээ нүцгэн хэлэхгүй тул иргэдийн толгойгоор янз бүрээр тоглох гэж л оролдох байх даа Улс төрчид улс орныг хөлдөө бүү чирээсэй
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    2 цаг 32 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    6 цаг 15 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    6 цаг 38 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    7 цаг 0 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 4 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    7 цаг 27 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    8 цаг 22 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 8 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    9 цаг 11 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    10 цаг 17 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 25 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    10 цаг 55 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 32 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    12 цаг 46 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    13 цаг 2 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 7 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    14 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК