
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар СХД-ийн нэгдүгээр хорооны "Буянт манал" өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-т шилжүүлэх, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангилалаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, дугуй түгжигч ашиглах журам батлах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХYII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэх аж.