УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлийг өргөн барьсан ч эцсийн шийдвэр гарах мөчид эргүүлэн татсанаар нэлээн шуугианыг дэгдээгээд байгаа. Тэрбээр өргөдлөө татаж авсан шалтгаанаа “Хууль зүйн сайдтай холбоотой ноцтой хэргүүд олноор илэрлээ. Тиймээс дахин нягталж шалгах шаадлагатай зүйлүүд байна. Үүнийхээ дараа огцруулах асуудлыг дахин оруулж ирнэ. Энэ бол түр татаж байгаа асуудал” гэсэн билээ. Юутай ч өргөдлөө татаж авсанаас болж багагүй шүүмжлэлд өртөөд буй О.Баасанхүү гишүүн багынхаа, ховор нандин зургийг цахим хуудаснаа дэлгэжээ.


Д.Дуулим
Сэтгэгдэл (4)