Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батцэрэг: Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ

2014-5-19
0
ЖИРГЭХ

хахахахаххаУИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Хамгийн эхэнд Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг бүлгийн хуралдаа суулгаж, мэдээлэл авсан байна.  Уг хуулиад батлагдсанаар гэмт хэрэг гэж юуг үзэх юм, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол ялын бодлогыг яаж явуулах талаарх мэдээллүүд тодорхой болох аж. Мөн 42 хуулийн зүйл заалт гэмт хэрэг биш болж хувирч байгаа аж. Тэгэхээр үүнийг дагаад одоо ял эдэлж байгаа олон хүн шууд суллагдах боломжтой болно гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Харин 28 зүйл заалт нь гэмт хэргийн шинэ төрөл болох юм байна.

Зөрчлийн тухай хууль батлагдвал хүнийг шууд барьж, хорьдог байдал арилах аж. Тухайлбал өөрийн буруутай үйлдлээс болж олон хүнийг хохироосон бол шууд цагдан хорих бус ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд өөрөөр нь хохирлыг нь төлүүлдэг болгох юм байна. Мөн хүнд зодуулсан хүмүүс цагдаагийн газраар удаан хугацаанд яваад хөрөнгө, мөнгө болон цаг хугацаагаараа хохирдог. Тэгэхээр хамгийн эхэнд хохирлоо төрөөс гаргуулж аваад дараа нь төр зөрчил гаргасан этгээдээс хөрөнгөө гаргаж авдаг арга хэлбэр рүү шилжих юм байна.

Харин үүнийгээ дагаад торгуулиар хохирлыг барагдуулдаг байдал ихсэх аж. Ингээд "Шударга ёс" эвслийн бүлэг Х.Тэмүүжин сайдын өгсөн мэдээлэлд үндэслээд хуулийн төслүүдийг дэмжихээр болжээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Тус бүлгээс өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ гэв. Өр гэдэг нэртэй боловч хэрэгтэй зээлээ гаднаас аваад эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Мөн тус хуультай холбогдуулан гадны шууд хөрөнгө оруулалт оруулна гэхээсээ илүүтэйгээр гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээл авах байдлаар явбал илүү үр дүнтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Хэрвээ гадны хөрөнгө оруулалтыг босгож, зээл авч чадвал өөрсдөдөө баялагийг үлдээх болно гэж Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг хэллээ.

Үүний дараа "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.


-Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьж байгаатай холбоотойгоор одоо ял эдэлж байгаа зарим хоригдлуудийг суллах боломжтой гэж байна. Тэгвэл нэр бүхий гишүүдийн өргөн барьсан "Өршөөлийн тухай хууль"-ийг татаж авах асуудал яригдах уу?


-Тэр асуудлыг хууль санаачлагчид нь мэднэ. Гэхдээ би хууль санаачлагч гишүүдийн нэг болох Ц.Оюунбатаар гишүүнтэй ярихад хуулиа татаж авах ямар ч бодолгүй байгаа гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт,  "Гэмт хэргийн тухай хууль, "Зөрчлийн тухай хууль" маш удаан хэлэлцэгдэнэ. Магадгүй ондоо багтаж хэлэлцэгдэх асуудал яригдана. Намрын чуулганаар амжихгүй байх магадлалтай. Тийм учраас гишүүдийн өргөн барьсан "Өршөөлийн тухай хууль" явдагаараа явна гэж харж байгаа. Ц.Оюунбаатар гишүүн хаврын чуулгандаа багтаж гарвал их сайн.  Ялангуяа урин дулаан цагт гарснаар нийгэмтэйгээ дасан зохицоход нь хэрэгтэй. Хүйтний улиралд гарвал эргээд эрсдэлтэй байдалд орох асуудал амьдрал дээр үүсдэг. Тиймээс хаврын чуулганд багтаж  энэ хуулийг батлуулна гэсэн байр сууриа манай бүлэг хэвээр хадгалж байгаа.

-УИХ гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авсан. Энэ асуудлаар  бүлэг дээр ярилцсан уу?

-О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах санал оруулахдаа бүлгийн гишүүдтэй ярилцаж хэлэлцсэн  асуудал байхгүй.  Хувь гишүүний саналаар  асуудалд хандсан.  Татахдаа ч мөн адил зөвшилцөж хэлэлцээгүй.  Өөрийнхөө хүрээнд энэ асуудлыг хийлээ гэж ойлгосон.

-МАХН, АН тай хийсэн санамж бичигт аль нэг сайдыг огцруулахгүй гэсэн зүйл заалт байгаа юу?

-Шударга ёс эвсэл хоёр намаас бүрддэг гэдгийг мэдэж байгаа. МАХН АН-ын тухайд санамж бичиг байгуулсан гэдгийг МҮАН мэдэж байгаа. Хоёр намын удирдлагууд хоёулаа энэ талаар хэлсэн. Тохиролцоо нь нууц, буруу гэж үзсэн зүйл байхгүй ээ.

-Өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьтай тэнцвэл нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Энэ асуудалд танай бүлгээс өрийг нэмэгдүүлэх эрсдлийг юу гэж харж байна вэ?

-Өрийн босгыг өндөрсгөх нь Үндэсний аюулгүй байдалд шууд хохиролтойгоор нөлөөлнө гэж үзэхгүй байгаа. Гол санаа нь гадаад санхүүгийн байдал дээр Засгийн газрын зээл авах, мөнгө босгох үйлдэл нь эдийн засгийн өсөлтийг хангах , хүлээгдэж байгаа олон төсөв хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаасаа зөв байх ёстой. Эрсдэлд орохгүй байх үүднээс өрийн менежементийг хариуцдаг байгууллагатай болох ёстой. Энэ байгууллага нь  эргээд ажлаа тайлагнадаг байх ёстой.

-Гэмт хэргийн тухай хуульд эдийн засгийн торгуулиуд нь өндөр болсон гэж байна. Энэ талаар тодруулаач?


-Гэмт хэргийн тухай хуулинд тодорхой зүйл заалтууд, түүнд үзүүлэх ял цээрлэл процессын тухай хуулиараа буюу Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиараа шийдэгдэнэ. Харин энэ  хуулинд Монгол Улсад ямар хуулийг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар  хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй юм. Иргэдийн гаргасан ямар үйлдлийг зөрчил гэж үзээд ямар үйлдлийг зөрчил гэж үзэхгүй юм бэ. Гэмт хэрэг гэж үзвэл ямар шийтгэл оноох юм, зөрчил гэж үзвэл ямар хариуцлага ноогдуулах вэ гэдгийг тодорхой болгож  хуульчилж байгаа. Гэхдээ хүний  амь нас бусниулсан  буюу онц ноцтой гэмт хэрэгт оноох ялын бодлого бол хэвээр үлдэнэ. Нэг хэлэлцэж буй асуудал нь цаазын ялыг үгүй болгох тухай асуудал байгаа. Одоогоор яг үгүй болгоно гэсэн асуудал яригдаагүй. Энэ хуулийг хэлэлцэх явцад яригдах том сэдвийн нэг байх болов уу гэж харж байна.

-Хүнд  зодуулчихаад эмнэлэгт очоод нас бардаг. Гэтэл тухайн хүнийг хохироосон хүн хариуцлага тооцохгүй үлддэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Мэдээжийн хэрэг хүний амь нас хохироосон бол газар дээрээ байна уу, хэдэн хоногийн дараа байна уу хамаагүй баталж, нотолдог газрууд нь ажлаа хийгээд гаргаад ирнэ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    2 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    6 цаг 16 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    6 цаг 40 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    7 цаг 2 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 5 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    7 цаг 28 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    8 цаг 23 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 9 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    9 цаг 12 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    10 цаг 19 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 26 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    10 цаг 56 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 33 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    12 цаг 47 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    13 цаг 3 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 8 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    14 цаг 6 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    16 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК