Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2014-5-20
0
ЖИРГЭХ

BSN_3468        Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.05.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох"-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулах явцад олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд зүй ёсны шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судлан үзлээ хэмээн Хууль зүйн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны 1 дүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд заасан зарчмыг агуулгын хувьд шинээр томьёолж, Гэмт хэргийн загвар хуульд тулгуурлан хууль ёс, шударга ёс, хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан агуулгаар тусгасан байна.

Баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг нэг сараас хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
BSN_3468
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ялын бодлогоор онц хүнд, хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж дөрөв эрэмбэлэн заасан ангилал нь "хохирлын хэмжээ" буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлэн тооцсон "бага бус", "үлэмж", "их", "онц их" гэсэн хэмжээнээс шалтгаалж өөрчлөгддөг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийт гэмт хэргийн 80 орчим хувь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ заасан байдгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх болгонд ангилал өөрчлөгддөг. Хуулийн төсөлд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүнээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих замаар хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг ангилахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэхээр зохицуулалт оруулсан байна.

Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой, хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулсан ял хоорондоо уялдаагүй, хатуу хязгаарын хүрээнд гэм буруугийн шинжид тохирдоггүй гэсэн шүүмжлэл арилж, шударгаар хэргийг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзжээ.

“Бүлэглэн” болон “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч буюу зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байх бодлогыг баримталсан аж.

Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтой хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж хянан харгалзах, хүмүүжүүлж хянан харгалзах, эмчилж хянан харгалзах, хүүхдэд хүлээлгэх хариуцлагын төрлийг шинээр хуулийн төсөлд тусгасан байна.
BSN_3468
Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ.

Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заажээ. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгах бол эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгах юм байна.

Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, эд зүйл, хэрэгслийг орлуулан хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн зургаан төрөлтэй байхаар тусгажээ.

Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүд гүтгэх, танхайрах, тэсрэх, дэлбэрэх бодисыг хадгалах, тээвэрлэх зэргийг гэмт хэрэг гэдгээс хасан зөрчилд тооцохоор хуулийн төсөлд тусгасан талаар тодруулан асууж байлаа. Мөн хүүхэд шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах, цагаачлах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулж тооцсон учрыг тайлбарлахыг Хууль зүйн сайдаас хүссэн.

Сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хуулийн байгууллагад хуурамч мэдүүлэг өгсөн бол гүтгэсэн гэмт хэрэгт тооцогдон зохих шийтгэлээ хүлээх бөгөөд хэвлэл мэдээллийг хэрэгслээр таамаглаж буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлсэн бол гүтгэсэн хэмээн үзэхгүй юм байна. Хүүхэд шийтгэх гэдгийг аав ээж нь хүүхдээ загнах зандрах гэж ойлгож болохгүй гэж сайд хэллээ. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш, насанд хүрэгчид хүүхдэд хүсэл зорилгоо тулган, түүнийгээ шийтгэх байдлаар гүйцэлдүүлэх явдал гарах болсон тул ийм зүйлчлэлийг төсөлд оруулж өгсөн юм байна. Хууль бусаар халамж үйлчилгээ авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг гэж тэрбээр мөн тайлбарлалаа.

Дээрх хоёр хуулийн бүх зүйл, заалт нь хүний хувь заяатай холбоотой учир тодорхой хугацаа гарган, мэргэжлийн хүмүүстэй судалж үзэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө ажлын хэсэг гарган нягтлан үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан ч дэмжлэг аваагүй. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр дэмжигдвэл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзэж байлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.131.235.74)
    хохирогчоо сэжигтэн болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож гэмт хэргийн тоо бууруулах гэж бвал ямар сайхан хууль байгаад хэрэг алга даа,Яагаад устгаад байнаа гэж, шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй ш дээ,
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    болж байна ш дээ хамгийн гол нь мэдлэг боловсролгүй дорой цагдаа прукорор нь хэрэглэж чадахгүй байх вии дээ, зөв л хэрэглэх хэрэгтэй, буруу болвол бусдын хийсэн юм ямарч гүй л болно. Хуулийнхан өөрсдийн ажлын үзүүлэлтийг биш ард түмний эрх ашгийг бодож хуулиа хэрэглээсэй дээ
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • hiih ni hii dee (114.199.53.104)
    Gehdee yu hiih gej bgaagaa medej bgaa bol hii aihgui shantrahgui gej bgaa bol... huuli bol huuli shig hiigeerei hervee huulia guuli shig hiivel uuruu oroogdoj zassan ballan hulindaa uuruu l orno shuu anhaaruulga bas amjilt
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Irgen (103.26.194.16)
    Ene nuhur odoo iim ym yrihaasaa icheesee dee . boovon tolgoit
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    Тэмүүжин одоо болно чи хаана юу хийж байсан юм бэ.Ганц өдөр гудамжинд эргүүлд гарж үзсэн юм шиг танхай хүмүүсийг яаж өөгшүүлэх гээд байгаа юм бэ
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
    • тэмүүжин чам мэтийн цагдаагийн хөрөнгөлөг хурандаа бусдыг дарамталж мөнгө саадаг хууль бус орлогын крантыг хааж байгаад л та нар боож үхэх гэж банйа.Тэмүүжин урагшаа, Цагдаагийн муусайн авлигачин хурандаа нарыг няц дарагтун.
      2014 оны 05 сарын 20
  • kjxzcnc (160.39.38.112)
    Нямдоржийн хуулиар хулгайч шоронд ордог тэмбүүжийн хуулиар жирийн иргэд шоронд үхэж байна
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
    • Харин ч Тэмүүжин шоронд үхдэг явдлыг болиулах гэж байна.Чиний яриад байгаа тэр жирийн иргэн гээд байгаа хүмүүс бол өлсөхийн эрхэнд хулгай хийсэн бас залуу насны аагиндаа өөрөө өдөж далжиганасан нэг муу амьсгааг ганц цохиод унагасны гайгаар танхайн зүйл ангиар ял авсан эгэл залуусын дэргэд улсын өч төчнөөн тэрбум төгрөгийг завшсан авлигачин этгээдүүд мөн.
      2014 оны 05 сарын 20
  • Зочин (202.126.89.251)
    Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг Нямдорж оо чи монголын залуучуудыг шоронд хийж ханаагүй юу.Чиний Эрүүгийн хуулийн танхайн заалтаар олон зуун залуус ял эдэлж байна.Чи өөрөө тэр шорондоо ор.
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    ßë íü õºíãºðºõ òóñàì õýðýã èõ ãàðàõ áàéëã¿é õýíä çîðèóëæ õóóëü øèíý÷èëýýä áàéíà ººðòºº þó
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Болор (103.26.194.14)
    Боовон толгой Тэмүүжингийн санаачилдаг хууль гэж юу байсан юм бэ өөрөө хуулийг гууль болгосон ***** зайдан эрээр Монголын төр дутлаа гэж үү шинэчлэлийн засгийн газар мөн үү Элбэгдоржийн шинэчлэл энэ үү
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
    • Чи тэр нямдоржийнхоо хуулиар шоронд ороод мэднээ .Танай МАН юугаар гийгүүлсэн юм бэ? Эгэл жирийн залууст танай Нямдоржийн хууль хар мөрөө үлдээсэн.
      2014 оны 05 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    2 цаг 32 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    6 цаг 15 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    6 цаг 39 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    7 цаг 0 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 4 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    7 цаг 27 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    8 цаг 22 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 8 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    9 цаг 11 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    10 цаг 17 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 25 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    10 цаг 55 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 32 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    12 цаг 46 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    13 цаг 2 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 7 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    14 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК