Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2014-5-20
0
ЖИРГЭХ

    BSN_334442Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.05.20/ хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын дараах хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орох юм байна. Ингэснээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт орох ажээ.

Эдгээр хуулиудад бодлогын баримт бичгийг дагаж өөрчлөгдөх томьёоллыг эхний төсөл хэлбэрээр боловсруулсан. Хуулийн төслүүдийг боловсруулах судалгааны зарим ажил хийгдэн, эхний хувилбарууд боловсрогдоод байгаагийн зэрэгцээ судалгааны үндсэн дээр мэргэжлийн байгууллага, холбоо, иргэдийн оролцоотой олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулахад бүхий л талын оролцоог хангаж ажилласан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа тодотгосон юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуултдаа, сайн багш нартай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ гэдгийг онцолж, багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаа ч ажлын үнэлэмж, нийгмийн баталгааны асуудал бодлогод яаж туссан талаар тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, тогтоолын төслийг хэрэгжүүлэх 10 жилийн хугацаанд боловсролын салбарт гарах өөрчлөлт харагдахгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас болон сургуульд явах сонирхолгүйн улмаас сургууль завсардсан хүүхдүүд байдаг. Ийм нөхцөлд эдгээр хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг бодлогоор хэрхэн шийдэх, түүнчлэн зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсдэг болсноор хөдөө орон нутагт амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан тэднийг дотуур байранд суулгаж байгааг төрөөс эргэж харах боломж байгаа эсэхийг лавласан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариултдаа, тухайн багшийн эзэмшсэн арга барилаас шалтгаалж ажлын ачаалал нь өөр өөр байдаг. Цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барина. Ингэхдээ аль болохоор хүүхдүүдийг хамруулсан секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагааг урамшуулах чиглэлийг баримтлах зорилготой. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Зургаан настай хүүхдүүдийг дотуур байранд байлгах асуудал үнэхээр хүнд байдалтай байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай байна. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ гэв. Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Монгол Улсад боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг байдаггүй юм уу. Боловсролын тухай хууль бодлогын баримт бичигт тооцогдохгүй юу. Боловсролын шинэ стандарт мөрдүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Үүний хэрэгжилт хаана байна вэ. Энэ бодлогын баримт бичгийг ямар судалгаа, юун дээр тулгуурлаж гаргав. Боловсролын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бий болгоно гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Хэрвээ бодлого ярих гэж байгаа бол багш нарын цалин, нийгмийн асуудал, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт гээд нэн түрүүнд шийдвэрлэх тулгамдсан асуудлуудыг хөндөх ёстой. Цалин бага байхад боловсролын салбарт ямар өөрчлөлт хийх юм бэ гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуудлыг нухацтай ярилцаж, чамбайруулан нэлээд хэдэн жилд гар хүрэхгүй мөрдөж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж буйтай Байнгын хорооны дарга санал нэг байгаагаа илэрхийлээд, ирэх долоо хоногт боловсролын суурь бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгийг дуулгалаа. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд салбарын сайдууд тухайн яамдын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд дээр ярих ёстой. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг яриагүй. Иймд бүлэг дээр нухацтай ярилцах шаардлагатай тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Жил болгон Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцдэг. Энэ нь Улсын Их Хурлаас Засгийн газарт тавьж байгаа хяналтын нэг. Одоогийн мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулиар Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ нэгдсэн чуулганд танилцуулах дэгтэй. Дэгийн дагуу холбогдох байнгын хороод өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ёстой. Гэсэн хэдий ч Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх аргачлал тодорхой биш байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей хэллээ. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    2 цаг 32 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    6 цаг 15 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    6 цаг 38 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    7 цаг 0 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 4 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    7 цаг 27 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    8 цаг 21 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 7 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    9 цаг 10 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    10 цаг 17 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 24 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    10 цаг 54 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 31 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    12 цаг 45 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    13 цаг 1 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 6 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    14 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    16 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК