Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ядамдорж: Талийгаачийг яагаад ч аварч чадсангүй

2014-5-20
0
ЖИРГЭХ

    Өнөөдөр Хүний эрхийн дэд хороо хуралдаж цагдан хорих байгууллагад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонслоо. Өнгөрсөн долоо хоногт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд хоригдож байгаад нас барсан хэрэг гарч нийгмийг цочроогоод байгаа. Тиймээс энэ асуудал болон бусад зүйлийг тойрсон асуудлаар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээлэл хийлээ. Эдгээрээс гадна АТГ болон холбогдох бусад байгууллагын төлөөллүүд ч оролцсон юм. Хуралдааны эхэнд ХЭҮК-ын дарга У.Бямбадорж гишүүдэд мэдээлэл өглөө.

   BSN_363653

Ж.Бямбадорж: Хүнийг эрүүдэн шүүдэг ажиллагаагаа зогсоогооч

   Snapshot_2014-05-20_192753 ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: -Хүний эрхийн үндэсний комисс 2009-2013 он, 2014 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1979 гомдлыг хүлээн авсан. Үүнээс хөдөө, орон нутгийн болон Улаанбаатар хотод байрлалтай ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс 859 гомдол ирүүлсэн байна. Он гарсаар 282 гомдол хүлээн авсны 134 нь хорих анги, цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн. Энэ нь цаашид өсөх хандлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд эрүүдэн шүүх, нэр төрийг нь доромжлон харьцаж байгаа талаарх гомдол их ирэх болсон. Тиймээс ХЭҮК хорих ангиудад байнгын шалгалт болон сургалтыг байнга зохион байгуулж байна. ХЭҮК-оос мөрдөн байцаалтыг камертай өрөөнд явуулдаг болгоё гэсэн саналыг тавьсан ч хөрөнгө мөнгийг нь өөр зүйлд зарцуулдаг. Мөн юу ч болоогүй байхад хүнийг цагдан хорьдог байдлаа зогсоохыг Х.Тэмүүжин сайдаас хүсмээр байна. Гэм буруутайг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй мөртлөө эцэг эх, хань ижил, үр хүүхэд,  найз нөхдөөс нь хол удаан хугацаагаар цагдан хорьдог байдлыг зогсоох ёстой. Мөн иргэнийг хорих анги дамжуулан хорьдог байдал газар авсан.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асуусан юм.


    баасанхүүУИХ-ын гишүүн О.Баасанхүү -Хүний эрхийн дэд хороо, Хуульзүйн байнгын хорооны томилолтоор би урьдчилан хоригдож байгаа Д.Амарсайхан агсантай холбоотой Анхбаяртай уулзахаар очиход АТГ-аас асуу гэдэг. Өчигдөр Дархан-Уул аймгийн хорих байранд хүн нас барсан гэж байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүн хоригдож байгаад эмчлүүлье гэхээр дээрээс эмчилж болохгүй гэдэг үүрэг өглөө гэсэн мэдээлэл гарсан байна. Яг хэн үүрэг өгөөд байдаг юм бэ. Хууль бусаар хоригдож байгаа асуудалд прокурор ямар хяналт тавьж байна вэ гэсэн асуултыг асуув.

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр: -"Энэ он гараад 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 22 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Найман сар шалгаад тогтоож чадахгүй байгаа хэргийг шалгаж дуусаагүй байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өгсөн юм.

Д.Ядамдорж: Д.Амарсайхан агсаны хувьд харамсалтай зүйл болсон

    Snapshot_2014-05-20_192723ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж: -"Дээрээс үүрэг даалгавар өгөөгүй. Миний зүгээс ч, бусад байгууллагаас ч тийм үүрэг өгөөгүй. Тухайн хүн ажил мэргэжлээ өөрийн итгэл үнэмшлээр хариуцлага хүлээнэ гэж эмч, цэргийн тангараг өргөсөн, дадлага туршлагатай, 3-4 жил ажилласан эмч үүрэг гүйцэтгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэргэжлийн алдаа юу, хариуцлагагүйн алдаа юу гэдэг нь шийдэгдэх байх. Хариуцлагын тухай ярьж байх шиг байна. Би хариуцлагаас мултрах гэж оролдохгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл  болсон. Үдээс өмнө 12 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхөрсөн, баяр хөөртэй байсан. Үдээс хойш 15 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед Чандмань, Анхбаяр, Энхбат гэж дөрвөн хүн байсан. Ухаан алдах үед нь Анхбаяр массаж, иллэг хийсэн. Эргээд ухаан орсон. Манай эмч нар дөрвөн минутад очсон. Хиймэл амьсгал хийсэн. 103 түргэн тусламж ирсэн. Үнэхээр амь насыг нь аврах гээд чадаагүй. Талийгаачид 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдох хугацаанд нийт найман удаа эмчийн үзлэг, хоёр удаа шинжилгээ хийж, хамгийн сүүлд 05 дугаар сарын 11-ний өдөр давхар хариуцсан эмч үзлэг хийхэд түүний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиургүй байсан ба хоригдогчийн зүгээс эмнэлэгт хэвтэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах талаар ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй. Хоригдогч нас барсантай холбогдуулан Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай алба хаагчид хариуцлага тооцох болно. Хүний амь нас эрсдсэн хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн" гэв.

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: - Харин Хууль зүйн сайд "Хорих байгууллага, цагдан хорих байгууллагын нөхцөл байдал өмнөх жилүүдээс дээшилж байна. Гэхдээ дутагдалтай зүйл байгаа. Барилга, байгууламж муу. Цагдан хоригдож байгаа иргэд нар, агаартай харьцах боломжгүй. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хорих байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа орчин дутагдалтай байна. Цагдан хорих байгууллагыг хэсүүлэн хорих нь эрүүдэн шүүх шинжтэй байна гээд хэргийн харьяаллын хүрээнд цагдан хорьдог байя гэж байгаа. Цагдан хорих байгууллагад иргэнийг барьж хорьчихоод, гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь зөрчилтэй. Тиймээс хууль тогтоомжийн хүрээнд нягтлахыг ШШГЕГ-т өгсөн. Цагдан хоригдож байгаатай холбоотой байцаалтын журмаас давсан асуудал хөндөгдөөд байгаа юм биш биз гэдэг асуудал гарсан. Хэм хэмжээний зөрчилтэй холбоотой ёс зүйн гомдол өмгөөлөгчид, хуулийн байгууллагын зүгээс гарсан байсан. Цаашид ч хүнийг юу, юугүй цагдаж хорьдог байдлыг арилгана" гэсэн хариултыг өглөө.

Ж.Батзандан: Ялтанд малын дотор гэдсээр хоол хийж өгдөг байдлаа хэзээ зогсоох вэ?

    Ж.Батзандан- "Төр төмөр нүүрээ харуулдаг ч нөгөө талаараа хүнлэг, энэрэнгүй байх ёстой. Гэтэл АТГ юм л болбол иргэдийг айлган сүрдүүлж, хорьж цагддаг. Энэ байдлаа хэзээ зогсоох вэ. Мөн ял эдэлж буй хүмүүст малын гэдсээр хоол хийж өгдөг байдлаа хэзээ зогсоох вэ. Тэдэнд спортын талбай байгаа юу. Өдөрт ядаж нэг удаа агаарт гаргаж чадахгүй байгаа гэж сонссон. Та нар хүний эрх зөрчсөн энэ үйлдлээ хэзээ зогсоох вэ” гэсэн асуултыг АТГ болон ШШГЕГ-ын албаны хүмүүсээс асуусан юм.

Харин түүний хариултанд холбогдох албаныхан  “Аливаа хүнийг баривчлахдаа Эрүүгийн хуулийн 68-р зүйлийг үндэслэн хорьж байгаа. Мөн дотор гэдсээр хоол хийж өгөхийг багасгасан. Долоо хоногийн гурван өдөр нь махтай хоол идүүлж байгаа. Спортын талбай, танхимдтай болгох тал дээр шуурхай ажиллана. Цаашид хөрөнгө, мөнгө нь байвал ялтанд ээлтэй орчныг бүрдүүлэхэд бэлэн” гэсэн юм.

Ер нь хүний гэм буруутайг нотлоогүй байж шоронд хорьж цагдах байдлаа зогсоохыг энэ хурлын үеэр голчлон ярилаа. Тэгээд тэр хугацаандаа хэрэг хийснийг нь ч нотолж чадахгүй байж байгаад хүнийг суурь өвчтэй болгодог. Мөн сэтгэл санаа эд, материалын асар их хохирол учруулдаг байдлыг халахыг санууллаа.  Бас хамгийн түрүүнд таслан сэргийлдэг энэ байдлаа зогсоож хүнлэг, энэрэнгүй байж хүний эрхийг дээдлэхийг АТГ болон бусад газруудад анхааруулсан юм. 

2004-2014 оны хооронд нийт 10 хүн шоронд нас барсан байна. Цаашид ч ийм хэрэг гарах өндөр магадлалтай байгаа аж. Тиймээс хүний амь нас эрсэдсэн хэрэг гарвал хариуцлага хүлээдэг эзэнтэй байх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүд хэллээ.  Цаашид иймэрхүү алдаа дутагдлаа засч залруулж ажиллахыг ШШГЕГ болон АТГ-т мэдэгдсэн юм. Мөн хорих ангийн нөхцөл байдалд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-аас томилохоор боллоо.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.131.244.67)
    Ялтангуудад тарган хонины махаар хоол хийж өг гэж хэлэх гээд байна уу батонгон гуай
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (219.250.221.179)
    nerteigeerni huuhentei tsug neg orond bailga geech
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • davarsaan davarsan (114.199.53.104)
    Hen ni ch davraaad murun deere ymtai buhen davarch bna daa erunhiilugch hun alhiig zuvshuurch bgaa murtluu saihan buug oruulj irhiig horigloh ym saihan neg l udur ter ymaa oruulna ldaa bugdiig ni ustgah ymsan *****...
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (202.179.11.202)
    щоронд 10 жилд 1 хүн нас барсан бол наранд наранд юу билээ. Бас спортын талбай,цувдай идүүлэхгүй гэнэ үү ард түмэний амьдрал ямар байгаа билээ дээ.Гищүүн болоод амдьдралаас тасардаг байна шүү.....
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    Ядуучууд гэдэс цувдайгаар л хоног онгороож байгаа ш дээ Батзандан гуай эднээс ялгаатай нь эрх чолоотэй л юм даа
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    зөв
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    2 цаг 32 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    6 цаг 15 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    6 цаг 39 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    7 цаг 0 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    7 цаг 4 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    7 цаг 27 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    8 цаг 22 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    9 цаг 8 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    9 цаг 11 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    10 цаг 18 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 25 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    10 цаг 55 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 32 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    12 цаг 46 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    13 цаг 2 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 7 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    14 цаг 5 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК