
Хамуг Монголын хөдөлмөрийн намын удирдлагууд болон УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, философич С.Молор-Эрдэнэ нарыг МАХН-д элсэх нь гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Бид энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор надад албан ёсоор хэлж мэдэгдсэн зүйл алга. Өөр хүмүүстэй ярилцсан байж магадгүй. Ер нь манай нам удахгүй гишүүн элсүүлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Тэгэхээр тэд МАХН-д элсэх талаараа тус намын удирдлагуудад одоогоор мэдэгдээгүй байгаа аж. Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнийн хувьд өмнө нь МАХН-ын даргатай нөхөрлөж, улс төрийн ажилд нь хамтран зүтгэж байсан. Гэхдээ удалгүй өөрсдөө нам байгуулж тусдаа гарч байсан удаатай. Харин энэ удаа эргэн МАХН-д гишүүнээр элсэх эсэх нь удахгүй тодорхой болох нь.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)