Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соёлгүй улс төр

2014-5-21
0
ЖИРГЭХ

    daf33ee4bbfc097originalСөрөг хүчин хэмээн өөрсдийгөө тунхаглаад байгаа МАН-аас улс төрийн ухаалаг тоглолт гарахгүй болсоор удсан. Үүнийг олон нийт МАН-ын “шархтай” лидерүүдтэй холбон тайлбарладаг. Өөрсдөө төрийн эрхийг 20 шахам жил барьж зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ хэмээн үлгэр ярьсаар хөгжил ч үгүй, хогшил ч үгүй үлдээсэн МАН-ынхны хувьд үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаа билээ. Эрх баригч намыг шүүмжлэх гэхээр өнөө хэд нь “Та нар өөрсдөө хийж байхгүй яасан юм бэ” хэмээн асууж амыг нь таглана.

Төрийн эрхэнд халаа сэлгээгүй олон жил ээлжлэн залрахдаа татвар төлөгчдийн мөнгөөр шоудаж, Солонгос руу казинод тоглох зам хүртэл гаргаад амжсан МАН-ынхны хувьд эдүгээ эрх баригч намыг хатуу үгээр хэлэх ч эрхгүй сууна. Тиймээс ч МАН-ын гишүүдийг шархтай чоно шиг хэмээн тодорхойлж, хэлсэн үг нь хий агаарт замхрахтай адил үр дүнгүй сонсогдох болсон гэлцдэг. МАН-ын сайд нарын үлдээсэн өрийг төлөх гэж багагүй хугацаа алдаж буйгаа Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд хааяахан дурсдаг. Сү.Батболдын үед тавьсан өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээр төлсөөр хоёр оныг дамнаж буй нь хэнд ч тодорхой болсон. Үүнтэй адил М.Энхболдын хотын мээр болон Ерөнхий сайд байх үедээ будлиантуулсан газрын наймааг цэгцлэх гэж АН-ын холбогдох хүмүүс болсон болоогүй луйврын барилгын зөвшөөрөл, газрын гэрчилгээтэй хөөцөлдсөөр мөн л хоёр жилийг алдлаа.

“Төрийн өмчийн газар тул зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” хэмээсэн цэнхэр самбар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж байгаад иргэд таатай байдаг. Энэ мэтээр тоочоод байвал МАН-ын засгийн үед ил далд ихээхэн авлигаар шийдэгдэн, эгэл иргэдийг хохироож байсан олон асуудал эдүгээ эрэмбэндээ орж байна. Тиймээс ч олон нийт МАН-ын сайд асангуудыг дэлгэцээр хармагцаа хуучныг санаж, хуудууг нь тоочиж, элэглэн шоглох болсон. Ямартаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд заларч, телевизийн сурвалжлагч, камерын дэргэд томрох гэж ихэд хичээсэн М.Энхболд, С.Бямбацогт  нарыг эмээ өвөө нар хүртэл шоглон, залуус онигоо зохион дүрсгүйтэж байхав. Ялангуяа ”Энэ өрөөнд би бас сууж л байсан. Намайг сууж байхад...” гэж ирээд л гэдгэр загнасан М.Энхболдын үгэнд иргэд ихэд эгдүүцжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаярын шууд дэмжлэгээр хотын мээрийн суудалд заларч, тэндээсээ кранаар өргүүлэх мэт Ерөнхий сайд болоод амжсан М.Энхболд төрийн өндөр албан тушаалд олон жил ямбалахдаа юу хийсэн юм бэ? Тодруулбал, эдүгээ Н.Алтанхуягийн сууж буй ерөнхий сайдын өрөөнд Н.Энхбаярын шууд нөлөөн дор, МАХН-ын бамбайн цаана хоргодож суухдаа М.Энхболд Монгол улсад ямар шинэчлэл авчирсныг асуух цаг болсон аж. Тухайн үед сонгуулийн шоу хэмээх асар өндөр өртөг бүхий урлагийн тоглолтоор сонгогчдыг хуурч, тойргуудад гурил будаа, авдар авдар архи тараан иргэдийн саналыг ходоодоор нь хэмждэг байсныг эдүгээ олон хүн санаж байгаа. Харин ард нь Н.Энхбаяр, М.Энхболд, Д.Бадамжунай нараар тэргүүлүүлж, “улаан хацарт” хочтой Д.Батбаяраар балиашиглуулан газрын наймаа цэцэглэж, төрөөс төрсөн олигархуудын эгнээ улам бүр хүчээ авч, төрөөс санхүүждэг хувийн компаниуд иргэдийн хэрэглээгээр тоглож байсныг өдгөө ард түмэн мартаж амжаагүй байна. Тиймээс ч М.Энхболдын Н.Алтанхуягийн өрөөнд сонгогч олныг төлөөлөн залрахдаа “Намайг энэ өрөөнд суудаг байхад...” хэмээн цэцэрхсэн нь телевиз үзэгчдийн тэвчээрийг шалгамаар эвгүй сонсогджээ.

Дэлхийн эдийн засаг уналтанд орж, түүнийг даган Монголын байдал хүнд байгаа хэдий ч АН-ын толгойлсон Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн засгийн газар 3000 гаруй км зам ашиглалтанд өгч, С.Батболдын үеийн 380 сая ам.долларын өрийг Хятадын талд бүсээ чангалан байж төлсөөр байгаа бус уу? Эдүгээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эрч хүчтэйгээр зарлан, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж байна. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төрийн ордны зүүн жигүүр авлигач, газрын наймаачдын өмнө чөлөөтэй нээлттэй байсан нь үнэн л биз. Харин эдүгээ үндэсний үйлдвэрлэгч, шинэчлэлийг эрхэмлэгчдэд нээлттэй болсон. Эсвэл энэ нь 20 шахам жил төрийн өндөр албан тушаалд ээлжлэн тухалж явсан МАН-ын сайд асангуудад таалагдахгүй байна уу?
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.2)
    2 хон жилийн дотор хот хоггуй цэцэгтэй ямар сайхан болж байнаа хорин жил хийсэн бол гэж бодох ярилцах уе их байдаг шуу газрын наймаагаа ядаж зев хийж хотыг цэгцтэй зохион байгуулалттай болгох бодол байсангуй шуу энэ хуний яриад байгаа нь ямарч хунд унэмшил теруулэхээ аль хэдийн больчихсон шуу
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    1 цаг 31 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    5 цаг 14 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    5 цаг 37 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    5 цаг 59 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    6 цаг 2 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    6 цаг 25 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    7 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 6 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    8 цаг 9 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    9 цаг 16 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 23 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    9 цаг 53 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    11 цаг 30 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    11 цаг 44 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    12 цаг 0 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 5 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    13 цаг 4 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    15 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК