Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орон

2014-5-21
0
ЖИРГЭХ
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг
ЭлбэгдоржАзид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг. (Шанхай, 2014.5.21)
 
- Хуралдааныг даргалагч, БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин,

- Эрхэм хүндэт төлөөлөгчид,

- Хатагтай, ноёд оо!

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) даргын хүндтэй албыг залгуулан авч, гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд гүн талархал илэрхийлье!

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хамрагдах орны тоо нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ Ази тивийн энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, итгэлцлийг бэхжүүлэхэд тус бага хурал чухал үүрэг гүйцэтгэн төлөвшиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын “Залуучуудын зөвлөл”, “Ажил хэргийн зөвлөл байгуулагдлаа.

Мөн тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хийгээд Казахстаны ард түмний Ассамблей зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагтай харилцан ойлголцлын Санамж бичгүүд байгуулсанд баяртай байна.

Энэ дашрамд, шинээр гишүүн болж байгаа Катар, Бангладеш улсуудад баяр хүргэе.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль хамгаалал, терроризм зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх үндсэн механизм болох өөдрөг ирээдүй байгаа гэж бид үзэж байна.

 Эрхэм хурлын дарга аа,


Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм.

Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн.

Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна.

2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.

Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм.

Миний бие Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчин хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад чиглэх юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын анхны хуралдааныг энэ оны зургаадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд олон эрдэмтэн судлаачид оролцохоо илэрхийлээд байна.

Манай улс далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын нэгэн адил олон улсын худалдаа, тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн. Тухайлбал, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Азийн далайд гарцгүй олон улс дэмжиж, Засгийн газар хоорондын олон талт Хэлэлцээрт нэгдсэнд талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрДалайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг энэ оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 Эрхэм хурлын дарга аа,

Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд, түүний дотор манай хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн.

Манай улсын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт Ази, Номхон далайн бүс нутгийн бүхий л орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна.

Монгол Улс “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Энэхүү уулзалт нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй орон гэдгийг бататгасан бөгөөд 2016 оны “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавиад байгааг энэ дашрамд та бүхэнд сонордуулъя.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл зэрэг олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Турк Улсад талархал илэрхийлье.

Ингээд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг даргалах хүндтэй үүргийг хүлээн авч буй БНХАУ-д дахин баяр хүргэж амжилт хүсье.

Монгол Улс, Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • laishlfh (160.39.38.112)
    тэнэгтдэг гэжээншд бүгдийг нь хөөж явуулсаныхаа дараа
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • dddd (182.160.46.37)
    Гадаадын хэвлэлүүдээр бүгдээр нь Орос, Хятад, Казахстан, Наварбаев гээд их ярьж биана, бүр Киргиз гээд дурдаж байна, харин Элбэгдөржийн талаар бүү хэл Монголын талаар ОГТХОН ч дурдагдсангүй. Монгол гэдэг улс чухам хаа юу хийгээд, ямаршуухан байр суурьтай байна вэ??? Даанч дэээ!!!! Бид хэзээ ийм байлаа!! Орос Хятад хоёрт ад үзэгдвэл тэгээд л амьдрал дуусаа шүү дээ!! Бүр нөгөө манайхны дагаж долдогоноод байдаг барууны, Америкийн мэдиа, сэтгүүлүүд хүртэл Монгол гэж огт дурдсангүй, Төв Азид Монгол ямар ч ач холбогдолгүй мэт аашилж биана. БОДИТ БАЙДАЛ!
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    5 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    12 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    59 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    1 цаг 42 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    1 цаг 56 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    2 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    3 цаг 1 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    3 цаг 23 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    3 цаг 46 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    4 цаг 9 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    4 цаг 12 мин
  • Сэрэмжлүүлэг
    4 цаг 52 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    4 цаг 54 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    5 цаг 0 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    5 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    5 цаг 9 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    5 цаг 41 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    5 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 4 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК