Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ

2014-5-22
0
ЖИРГЭХ

    BSN_338864Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2014.05.21/ Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Баянхонгор аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ. Цахим ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцов.

Ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэв. Тэрээр УИХ-ын Тамгын газраас орон нутагтай хийх цахим ярилцлагыг өнгөрсөн 04 дүгээр сараас сэргээж эхэлсэн. Гурав дахь удаагийн цахим ярилцлагаар Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд орон нутгийн удирдлагууд оролцож буйг онцлов.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо аймгийн хэмжээнд 2014 оны нэгдүгээр улиралд хийж байгаа ажлаа танилцуулсан юм. Үүний дараа аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан тус аймагт хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Баянлиг, Бууцагаан сумдын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд шинэчилж буй бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байгааг онцлов. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч, 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг дэвшилтэт Канад технологиор барьж, халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт болж буй юм.

                               Баянхонгор аймгийн  Баянлиг сумын төв

УИХ-ын гишүүн Х.Баттулга, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд сумдад өөрчлөлт хийж, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх алхамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав. Мөн тэрбээр Баянхонгор аймагт баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулсан, цаашид аймгийн төвөөс БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Хөх хотруу шууд нислэг хийх боломжтой тухай танилцуулав. Түүнчлэн “Шинэ сум”-ын төв нь орчин үеийн хөл бөмбөгийн талбайтай болсон. Тэнд багшлах хүний нөөц шаардлагатай байгаа учраас Баянхонгор аймгийн таван залууг Испани Улсад хөл бөмбөгийн 3 сарын сургалтанд явуулсан. Тэд хөл бөмбөгийн сургалтанд суухын зэрэгцээ орчин үеийн технологиор орон сууцыг хэрхэн барих сургалтанд хамрагдаж ирэх юм. Ингэснээр хөл бөмбөг заахын зэрэгцээ орон сууц барих чадвартай болох юм байна. Мөн “Шинэ сум” төслийг Баянхонгор аймагт амжилттай хрэрэгжүүлж байгаа хэдий ч цаашид үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч буй. Төсөв мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаагийн зэрэгцээ хөдөөд үргүй зардал цацлаа гэж үзэх хүмүүс бий. Хөдөө орон нутгийг хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд орон нутгийн иргэд дуу хоолойгоо нэгтгэмээр байгааг аймгийн удирдлагуудад хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хөдөө сумдыг Төрийн бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд 5-6 сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй. Тэдгээрийн 3 нь Баянхонгор аймагт байна. Богд сум наадмаас өмнө холбогдоно. Шинэ жинст сумыг наадмаас өмнө байнгын эрчим хүчинд холбогдох тал дээр аймгийн удирдлагууд анхаарч ажиллаарай хэмээн хэлэв.  Баянхонгор аймаг газрын баялаг ихтэй, гадаад улстай хил залгаа байдаг хэдий ч хилийн боомт байдаггүй. Хилийн боомт байгуулах асуудал ямар шатандаа явж байгааг аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдээс тодруулав. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улс хилийн боотмын тухай хуультай болсон. Дөрвөн газар шинээр боомт нээх асуудал яригдаж буй. Бид Баянхонгор аймагт хилийн боомт нээх асуудлаар холбогдох хүмүүстэй санал солилцож байна” хэмээн хариуллаа.

Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнайгийн Монгол Улсын Ерөнхий сайд ЖДҮ-ийг дэмжих санд мөнгө хуваарилсан, эх үүсвэртэй болсон гэж ярьсан. Гэтэл одоогоор мөнгө орж ирээгүй байгаа. Энэ хөрөнгө хэдийд орж ирэх вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баттулга хариулахдаа, Ерөнхий сайдын хэлж байгаа хөрөнгө бол Чингис бондоос 100 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих санд хуваарилна гэж хэлсэн. Гэхдээ энэ нь сонгогдсон 888 төсөлд хуваарилагдсан хөрөнгө байх хэмээн хэлсэн юм.

Ярилцлагыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ, Улсын Их Хурлын гишүүд цаг үеийн асуудлаар богино хугацаанд товчхон тодорхой мэдээлэл авч, сонгогдсон тойрог, орон нутгийнхаа зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Энэ удааагийн цахим ярилцлага нь Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 3 дахь удаагийн ярилцлага байлаа гээд ярилцлагад оролцсон гишүүд болон Баянхонгор аймгийн холбогдох албан тушаалтнуудад талархлаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    5 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    12 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    59 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    1 цаг 43 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    1 цаг 56 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    2 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    3 цаг 1 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    3 цаг 24 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    3 цаг 47 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    4 цаг 9 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    4 цаг 12 мин
  • Сэрэмжлүүлэг
    4 цаг 52 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    4 цаг 54 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    5 цаг 1 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    5 цаг 2 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    5 цаг 9 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    5 цаг 41 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    5 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 4 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК