УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдааны эхэнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг буцааж татаж буйг мэдэгдлээ. Үүнд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус татан авч буй аж. Өнөөдөр болон маргаашийн чуулганаар нийт 15 асуудал хэлэлцэнэ.
Т.Энхэлээ
























































