Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ыг зорилоо. Тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Мөн Санкт-Петербург хотноо болох Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно. Айлчлал тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийх аж. ОХУ-д хийх энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багтжээ.Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ОХУ-ын эдийн засгийн олон улсын томоохон арга хэмжээний нэг юм байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцохоор төлөвлөсний дотор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг багтжээ.

























































Сэтгэгдэл (1)