
Тус хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг сонгох шалгаруулах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс экспортыг дэмжих, нэмэгдүүлэх 131, импортыг орлох 757 бусад 200 төсөл ирүүлсэн. Экспортыг дэмжих төслүүдийн 61% нь малын түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд байгаа бол импортыг орлох төслүүдийн 30% нь барилгын материалын үйлдвэрлэл, 26% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл байна.
Нийт төслүүдийн хүрээнд 2 тэрбум ба түүнээс доош төгрөгийн зээл хүссэн 579 төсөл байгаа бөгөөд хүссэн санхүүжилтийн хэмжээ нь 341 тэрбум төгрөг байна.