Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдаатай, буруу бодлого хямралыг улам гүнзгийрүүлэх уршигтай

2014-5-22
0
ЖИРГЭХ

    чуулганы хуралдаанУИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж танилцууллаа. Уг дүгнэлтэд төсвийн тодотголыг сайжруулж, дахин өргөн барих шаардлагатайг онцлов.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2014 оны төсвийн  тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг нягтлан үзэж, холбогдох төрийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн МАН-аас доорж дүгнэлтийг хийжээ.

 Үүнд:


НЭГ. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолоор  өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, хариуцлагатай ажиллаж чадахгүй байна. Учир нь “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2013 оны 63 дугаар тогтоолын 2 дахь зүйлд “... төсвийн тодотголыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хугацааг 36 хоногоор, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн З0 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “.. ажлын 5 өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хугацааг 12 хоногоор тус тус хэтрүүлэн УИХ-ын тогтоолыг ноцтой зөрчсөн байна. Зөвхөн энэ үйлдэл л гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр гараад суучихсан, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсныг нотолж байна.

ХОЁР.
  Монгол Улсын Засгийн газар хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж ДНБ-ий 62 хувьд хүрсэн нь Төсвийн тогтовортой байдлын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. Олон Улсын Валютын Сангаас ч үүнийг нотолж, улсын өрийн хэмжээ хуульд заасан босгыг давсан, Монгол Улсын нэгдсэн төсвийн гадуур зарцуулагдаж буй "Чингис", "Самурай" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөвт суулган тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 10,1 хувьтай тэнцүү байгаа тухай тайландаа тусгажээ. Энэ нь төсвийн тусгай шаардлага болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Тиймээс эдийн засгийн хямралын үндэс болсон Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг УИХ өөгшүүлэх бус таслан зогсоох шаардлага нэгэнт бий болжээ.  

ГУРАВ.  Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур зарцуулагдаж буй "Чингис", "Самурай" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8., Төсвийн тухай хуулийн 49.3. дахь зүйл заалтад нийцүүлэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг эрх баригчдаас удаа дараа шаардсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаар” 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2.1. дэх хэсэгт “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулах асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэснийг дурдах нь зүйтэй.

Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дээрх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн заалтыг зөрчсөн байна.

ДӨРӨВ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусгагдсан орлого, зарлага, хөрөнгө оруулалтын тооцоо алдаатай хийгдсэн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. 2014 оны төсвийн төслийг боловсруулан батлах үед ам.долларын ханш 1700 төгрөг байсан ханшийг 1384 төгрөгөөр тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах” гэсэн зарчмыг зөрчсөн. Ам.долларын ханшийг бодит байдалд ойртуулан төсвийн тооцооллоо хийхийг манай бүлгийн зүгээс удаа дараа шаардаж ирсэн, одоо ч шаардсаар байгаа. Засгийн газрын зүгээс нэг ам.долларыг 1384 төгрөгөөр тооцоолсноо "тооцооны ханш" хэмээн тайлбарлаж байгаа нь үнэн хэрэг дээрээ энэ Засгийн газар эдийн засгийн төлөв байдлаа мэдэхгүй, мэдрэхгүй, ямар ч тооцоо судалгаагүйгээр эдийн засгийн бодлогоо боловсруулж байгаагийн илрэл болж байна.  Засгийн газар Монгол улсын 2014 оны төсөв, мөн оны төсвийн тодотголыг боловсруулахдаа тооцооны гэх ханшаа 1384 төгрөгөөр тооцсон бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2014 оны тооцооны ханшийг 1690 төгрөгөөр тооцож боловсруулжээ. Ингэснээр Засгийн газар Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй тооцооллын зөрчилтэй хуулийн төслүүдийг хүч түрэмгийлэн УИХ-аар батлуулах гэж байгаа нь УИХ-ыг дэндүү басамжилсан үйл ажиллагаа гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг  үзэж байна.

Төгрөгийн ханшийн буруу тооцоог засаагүйгээс төсвийн бүх тоо, тооцоо алдаатай болж, улмаар төсвийн бодлого ч буруу тийшээ хэлбийж байна. Алдаатай, буруу бодлого хямралыг улам гүнзгийрүүлэх уршигтайг энэ Засгийн газар огтхон ч ухаарахгүй байна.

Иймд Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2014 оны төсвийн тодотголын хуулийн төслийг Засгийн газарт буцаан, Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлэн, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн чиглэлийг баримтлан төсвийн тодотголыг сайтар боловсруулан дахин шинээр өргөн барих нь зүйтэй гэж тус бүлгээс мэдэгдлээ.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    1 цаг 31 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    5 цаг 14 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    5 цаг 37 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    5 цаг 59 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    6 цаг 3 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    6 цаг 25 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    7 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    8 цаг 6 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    8 цаг 9 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    9 цаг 16 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 23 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    9 цаг 53 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    11 цаг 30 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    11 цаг 44 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    12 цаг 0 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 5 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    13 цаг 4 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    15 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК