
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцээд завсарлалаа. Хуралдааны эхэнд төсвийн алдагдлын талаар сангийн сайдаас гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Сангийн сайд Ч.Улаан "
Төсөв тасалдана.
Тоо нь хэд байх нь мэдэгдэхгүй байна. Хуулиар бол 750 тэрбумын алдгадал хүлээвэл дахин тодотгох шаардлагатай болно. Мөнгө байхгүй болсон. Ажил явуулдаг арга
байхгүй. Мөнгө ольё гэхээр өрийн хязгаар тулчихсан. Тиймээс удаан явцтай байгаа
хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоохоос өөр аргагүй" гэж мэдэгдлээ. Харин төсөв алдагдалтай гарна, төсвийг танах ёстой гэсэн хэрнээ зарим обьектуудыг барих зардлыг яагаад нэмж оруулаад байна гэдэг дээр нэлээд ширүүн маргаан өрнөлөө.
Сэтгэгдэл (1)