
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан Бондын эргэн төлөгдөх хүүгийн урсгал зардлыг гамнаж төлөх асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан зарим гишүүн саналаа илэрхийллээ. Тухайлбал Л.ЭнхАмгалан гишүүн Чингис бондын хүүнд жилдээ хэдэн төгрөг зарцуулж байгааг лавлахад Сангийн сайд Ч.Улаан “Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг төсвөөр дамжуулах асуудал яригдаж байна. Бид эсэргүүцээгүй. Гол нь үүнд таарсан эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Үүний тулд хуулиудад өөрчлөлт оруулах болно. Бондын төлбөрийн хувьд, жилдээ 114 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд хуулиар явагдаж байгаа бол зарцуулалт нь төсвөөс гадуур. Төсөв рүү оруулж ирнэ гэвэл хуулиудад өөрчлөлт хийх ёстой” гэсэн хариултыг өглөө.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал хамтад нь өөрчлөлт оруулъя гэснээр саналаа татсан юм.
Т.Энхэлээ