Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харицааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтжээ.
Өнөөдөр “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзах юм. Мөн Засгийн газрын тэргүүн “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, нарын хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ.

Т.Энхэлээ