
Консулын газрын захирал Ш.Сүхбаатар консул Д.Ганболдод хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, консулын салбарын харилцааг хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах ажилд амжилт хүсэв.
БНХАУ-ын ӨМӨЗӨ-ын Хөлөнбуйр хотод Монгол Улсын Консулын газар шинээр нээгдэж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дэх Консулын газар, Шанхай дахь Консулын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна.