Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн байнгын хороогоор уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед 2014, 2015, 2016 онд Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай тэнцэнэ гэсэн байсныг 40 хувьтай тэнцүүлнэ хэмээн ажлын хэсгээс оруулж ирсэн санал дэмжигдсэнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжин баталсан билээ.
Т.Энхэлээ
























































