Үдээс хойшхи УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн сайд нар бол аймгийн засаг дарга нар, харъяа байгууллагуудын зарцуулах мөнгөн дүнг баталлаа. 2014 он дуустал сайдууд дараах хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боллоо.
Үүнд:
Ерөнхий сайд 106.1 тэрбум төгрөг
Шадар сайд 120.1 тэрбум
ЗГХЭГ-ын дарга 22.9 тэрбум
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 75.4 тэрбум
Гадаад харилцааны сайд 53.8 тэрбум
Сангийн сайд 1.8 их наяд
Хууль зүйн сайд 371.8 тэрбум
Барилга хот байгуулалтын сайд 223.2 тэрбум
Батлан хамгаалахын сайд 207.2 тэрбум
Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд
Зам тээврийн сайд 303.8 тэрбум
Соёл спорт, аялал жуулчлалын сайд 147.3 тэрбум
Уул уурхайн сайд 24.6 тэрбум
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 183.7 тэрбум
Хөдөлмөрийн сайд 237.2 тэрбум
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 441.9 тэрбум
Эдийн засгийн хөгжлийн сайд 57.2 тэрбум төгрөг
Эрүүл мэндийн сайд 584.4 тэрбум
Эрчим хүчний сайд 199.5 тэрбум төгрөгөөр байхыг баталлаа.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (1)