Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр энэ хуулийг өнөөдрөөс эхдэн дагаж мөрдөх юм. Хуулийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудаар санал хураалт явуулж, хуулийг бүхэлд нь баталлаа.
Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах эсэх асуудлаар хэлэлцэж байна.

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах эсэх асуудлаар хэлэлцэж байна.
