УИХ дахь АН болон МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдан, хурал оройтож тарсан тул өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл өгөхөөр болсон юм. АН-ын бүлэг 11.00 цагт мэдээлэл хийх бол МАН-ын бүлэг хэдэн цагт мэдээлэл өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Өчигдөр болсон бүлгийн хуралдаанаараа АН УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэдээлэл болон энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх Өрийн удирдлагын тухай хуулийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.
Харин МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, энэ долоо хоногт хэлэлцэх Өрийн удирдлага, Ашигт малтмалын хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн талаар саналаа нэгтгэсэн байна. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны “Ард-100” аяны мэдээлэл болон Гэмт хэргийн тухай хуулийн талаархи С.Нарангэрэлтэй тэргүүтэй хуульчдын багийн дүгнэлт сонсчээ.
Т.Энхэлээ
























































