
Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч есөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул өнөөдөр УИХ-ыг хуралдуулахаар болсон нь энэ аж.
Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.
Үүнээс гадна найман асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Т.Энхэлээ