
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд илгээлтдээ өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд манай хоёр орны өргөн хүрээг хамарсан найрсаг харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа тэмдэглэв.
ШХУ-ын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Д.Буркалтер илгээлтдээ Монголд Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар нээгдсний 10 жилийн ойг тохиож байгааг дурдан өнгөрсөн 50 жилийн хугацаанд бий болсон найрсаг харилцаа бэхжүүлэн, идэвхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.