
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн яамны сайд давхар хариуцаж байгаа. Ачаалал ихтэй энэ хоёр яамыг нэг сайд хариуцаж байгаа байдал хэр удаан үргэлжлэх вэ. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-ҮХАА-н сайдын асуудлыг өчигдөр бүлгийн хуралдаанаар ярилцаагүй. Гэхдээ аль болохоор энэ салбарын хүнийг хурдан оруулж ирж томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
-Хувь хүний үүднээс та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт “давхар дээл”-ний асуудал яригдаж байгаа учраас миний бодлоор дараагийн сайдыг гаднаас томилсон нь зүйтэй гэж бодож байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)