Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэр хугарахаар яс хугар

2014-5-27
0
ЖИРГЭХ

6flav96kcsu916j8lcgm7lqq1tАТГ-тай холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн саруудад эрс нэмэгдлээ. Энэ хэрээр ч иргэдийн тухайн байгууллагад итгэх итгэл алдарч байх шиг. Хүн хорьдог, хууль бусаар байцаадаг, ажилтан албан хаагчид нь хүний эрхэнд халддаг гэх мэт таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Авлигачидтай тэмцэх, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар завшиж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай тэмцэх ёстой тэдний туйлын зорилго хазайчихав уу гэдэг үүднээс энэ удаагийн “Онцлох хуудас”-таа АТГ-ын үйл ажиллагааны эргэн тойронд гарч байгаа сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг хөндлөө. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Бизнес эрхлэгчдийг айлгаж ичээсэн, төрийн албан хаагчдын толгойн өвчин болж ажиллах бус тэдний алдаа мадгийг засч залруулдаг, айдас хүйдэст автуулах бус эрх мэдэлтэн надаас ийм мөнгө нэхлээ гэж итгэж очдог газар нь болж ажиллах хэрэгцээ шаардлагыг хангахсан.

Ё.Оюун: Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж

12014 оны гуравдугаар сарын 18: “Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэх ярилцлага хэвлэгдэв. Өөрөөр хэлбэл, “Тэгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байх үед түүний эхнэр  Ё.Оюун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэрбээр, “нөхрийг маань суулгаж байгаад манай гэрийг бүгдийг нь нэгжсэн. Охины маань комьютерийг хүртэл ухсан байгаа юм. Миний хувцас, гоо сайхны хэрэгсэл, ээмэг бөгж гээд бүгдийг нь онгичсон. СӨХ-ны хоёр хүнийг харуулж байгаад эвдэлж, хэмхэлсэн байсан. Тэр нэгжлэг болсны дараа гэртээ ирэхэд юу болчихсон юм бэ гэж уулга алдмаар байсан. Эмхэнд нь оруулах гэж дөрвөн хоног шаардагдсан. Бас ажлын байранд очиж жинхэнэ там болгосон. Түүхэн кинонд гардаг хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд. Өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж. Манай ажилтнууд бүгдийг харсан. Ямар аймаар юм бэ гэж тэд ярьсан. Пиздагаар нь дуудаад л хараал хэлээд л харц нь үнэхээр цочмоор байсан гэсэн. Нэг менежерийн маань ширээнээс англи хэлний толь бичиг гаргаж ирснээ “Муу пизда нар бас хэлний мэдлэгтэй байна шүү дээ. Хэл сурахгүй бол хоцрох нь дээ” гэх зэргээр элдэвлэж бүгдийг нь хайрцаглаад аваад явсан. Болоогүй зургийн цомгийг хүртэл ухаж томчуудтай авахуулсан зураг байна уу гэх зэргээр дарамталж байсан гэсэн. Намайг ороход зургуудыг үзээд энэ хэн юм гэж асуугаад сууж байсан. Хүүхдүүд маань цочролд орсон. Танихгүй баахан хүмүүс орж ирээд гэр орныг нь сүйдлээд хаячихсан учраас тэд одоо ч айдастай байна” гэх зэргээр ярьсан билээ.
Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэхгүй байна

2014 оны дөрөвдүгээр сарын 17:  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Н.Алтанхуяг2 сайд ийн хэлсэн юм. Тодруулбал,  “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан таны охин А.Саранзаяаг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байгаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нарт хариуцлага тооцох ёстой гэсэн албан бичгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт АТГ мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад  “Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэгдэх учиртай. Энэнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин суртал ухуулга явж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр ажил хийлгэсэнгүй. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар” хэмээн байр сууриа илэрхийлэв.
 Эх сурвалж: www.mminfo.mn

С.Дэмбэрэл:  АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон

3УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд АТГ-ын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  “АТГ өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь  бүгд валют үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн билээ. Түүнчлэн насаараа өмгөөлөгч хийсэн Ц.Монгол гэх эр эрхэм мөн л АТГ-ын талаарх таагүй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр “Монголын бүх хууль, хяналтын байгууллагууд  АТГ-ын тэргүүн комиссорын хяналтад орсон” гэжээ.

 Эх сурвалж: 24tsag.mn

Ч.Мандах: Манай гэр бүлийн амьдрал там шиг болсон

2014 оны дөрөвдүгээр сарын 23: ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын эхнэр “Өдрийн сонин”-д4 ярилцлага өгчээ. АТГ-ынхан ганцхан Д.Цогтбаатарыг биш ар гэрийхнийг нь мөрдөн мөшгих айлгах ажиллагааг дэндүү бүдүүлэг эрээ цээргүй явуулсан учраас түүнээс гадна нөхрийг нь шалгахдаа олон хорих анги дамжуулж удаа дараа аймаг хот сэлгэн шорон дамжуулсанд бухимджээ.  Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах “Төлбөртэй мэдээллүүд цахим сайтуудаар гарч эхэлсний дараа нөхрийг маань шууд хорьсон. Өөрөөр хэлбэл, нэг жил гаруйн хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгиж хэлмэгдүүлж ар гэрийг нь хар дарсан зүүд шиг амьдралд оруулсан.  Металь хайгч барьж орж ирээд нэгжлэг хийсэн. Надаас хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсгээ гаргаад ир. Одоо шууд гаргаад өг гэх мэтээр дарамталсан. Гэхдээ тийм юм манайд байхгүй. Нөхрийг маань хоригдсоноос хойш намайг маш удаан дагаж мөрдлөө. Машины номероо өөрчилж дагадаг байсан. Би бүгдийг нь зурагжуулаад өмгөөлөгчдөө өгсөн. Нөхрийг маань ч дагаж мөрдсөөр байгаад баривчилсан. Ер нь маш хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Бид үнэхээр айдастай байна. Өнгөрсөн хугацаанд манай гэрийн амьдрал там шиг байлаа” хэмээжээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Тэрбишдагва: АТГ гадныхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ

5-2014 оны тавдугаар сарын 19: Шадар сайд Д.Тэрбишдагва “АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ. Тухайн үед “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх. Ноднин гэхэд нэг хүн барих гэж 600 цагдаа явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсаныг хүмүүс санаж байгаа. Саяхан чуулганы хуралдаан дээр С.Дэмбэрэл гишүүн  “Өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хийж байна. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган  хүнийг ч  ажлын байртай болгох чадалтай гэдгийг  бодооч”  гэж  хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Буруу юм хийсэн байж болно, түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг  барагдуулахад болоо биз дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж  байх ёстой атал шулуухан хэлэхэд  цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг  байгууллага л  боллоо. Бас үйл ажиллагаа нь нэг талруу хэт хэлбийгээд байна уу гэж ажиглагдаж байна.  Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Сэтгүүлчийн дүгнэлт: Зорилго юу болов оо, АТГ-ынхаан

Яг одоо энэ үгийг АТГ-ынхнаас асуух цаг нь болжээ. Аль эсвэл тэд энэ бүх эргэлзээ төрүүлсэн асуудлуудад хариулт өгөх цаг нь болсон байна. Мэдээллийн ил тод байдал, нээлттэй байх асуудал бараг алга боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй. Уг нь улс төрийн ашиг сонирхолтой асуудлуудаар мэдээлэл өгч, түүнийг хэн нэгний ятгалганд өртөн хэвлэлд дэлгэх бус пиздагаар нь дуудаж, орон гэрийг нь онгичсон асуудалдаа тайлбар өгөх учиртай юм. Иргэдийг айдаст автуулж, улстөрчид эрх баригчид, албан тушаалтнуудад буруу ойлголт өгч байгаадаа тэд залруулга хийх учиртай. Эс тэгвээс үнэ хүндээ алдсаар алдаад дуусах нь. АТГ-ыг анх байгуулахад олон хүн баярлаж, талархан хүлээж авсан. Авлигын акул, тулнуудын хийсэн хэргийг сөхөж, жинхэнэ ард түмний төлөө ажиллах гэж хүлээж авсан. Тийм зорилгоор байгуулсан гэдгээ эрх баригчид удаа дараа илэрхийлж, энэ байгууллагаар сонгуулийн шоу хийж байв. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм л байна. Авлигачидтай тэмцэх, тэднийг үндсээр нь таслах зорилгоо хангалттай биелүүлж чадсангүй хэмээн энгийн иргэд дүгнэх болжээ. Айдсаа тэдэнд хэлж, авлига авсан өгснийг илчилж хамтран ажиллах талаар сэтгэж байсан иргэд өнөөдөр харин эсрэгээрээ өөрсдөө айдаг, барааг нь хараад сүрддэг, хилс хэрэгт гүтгүүлчих вий хэмээн эргэлзэж тээнэгэлздэг болчихов уу. Зөвхөн сүүлийн хэдэн сарыг жишээг дурьдахад ингэж харагдаад байгааг өөрсдөө гадарлаж байгаа биз. Хэлмэгдүүлэлт эхэлчихжээ гэж иргэд дүгнэж байна. Яагаад ийм бодолтой болчихов гэдгийг өөрсдөө эхлээд дүгнэж үзэх биз. Бидний хүссэн зорилго энэ мөн бил үү, бизнес эрхэлж байгаа нэгнийг улс төрийн ашиг сонирхол цаашлаад айдас хүйдэст автуулан хорьж цагдах хэрэгтэй юу гэдгээ ялгаж салгая. АТГ-ын нэр хүнд нэг мөсөн унаж дуусч байна. Энэ бүхэнд цэг тавих цаг нь болсон биш үү. Хэн дуртай нь тэдний талаар амнаасаа муу үг унагаж байгааг өдөр болгон хэвлэлээр гарах мэдээллүүд нотлох боллоо. Тэр болгонд дуугараад явахгүй ч бизнесмэн залуусыг юуны учир хорьж шалгаж байгаа, үнэхээр болохгүй байсан юм бол барьж хохирч, орон шорон дамжуулан хорихыг урьтал болгомгүй байгаа юм. АТГ-ын ажил ямар байна вэ гээд захын иргэнээс асуухад сэтгэл дундуур, бүр хангалтгүй гэдгээ илэрхийлж байна. Та АТГ-т мэдээлэл өгдөг үү гэдэг асуултад тэгж өөрийгөө ял унагаад яах вэ гэсэн хариулт өгөх нь энгийн жишээ болжээ. Ийм байгууллага байгуулах хэрэг байсан уу гэдгийг ч эрх баригчид ярьж эхэлчихлээ. Байгаа онохгүй ажиллаж байгааг л хөндөх гээд байна. Жинхэнэ утгаараа улстөржилгүй, хэн нэгний эрх ашигт автахгүй ажиллаж чадахгүй бол татан буулгахад ч буруудах зүйлгүй. АТГ-ын жинхэнэ үүрэг нь мөнгө угаасан, идсэн уусан бүхний ард зогсч байгаа улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг шалгах байсан. Гэтэл тэгсэнгүй. Хэн нэг улстөрчийн өөрийгөө шалгуулахаар өгсөн өргөдөл, нэг компани, нэг эрх мэдэлтэнд таалагдаагүй ядарсан тэтгэврийн өвгөнийг хорьж цагдаад байхаар улам л үнэ хүндгүй болж байна, АТГ-ынхаан. Нэр хүндээ бодъё. Зорилгоо ч эргэн саная. Уул нь жинхэнэ утгаараа ажилладаг бол энэ шиг чухал байгууллага байхгүй юмсан. Даанч...

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.26.194.13)
    ATG taa bish naad Hurts gedeg hunii huviin baiguulaga bolsiin bish uuu Er ene hunii huviin os honzond helmegdeed bgaa buh ger bul humuus hend handah veeeee
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • AH (202.179.7.194)
    Manai nam zasgiin erhend garaad ushuu avah helbereer ajillaad bga ni medregdej bga, gehdee tuhain uyed Enkhbayar MAXH ch gesen tegj bsan, uls oron hul tolgoigoo olohgui l bna da
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • тийм шүү (202.179.24.85)
    Уул шугамдаа үнэн шүү.Даанч АТГ АН-н гар хөл бологч газар болсон нь үнэн харамсалтай.Татан буулгаж олон аавын хүү ээжийн охидыг цагаатгаасай гэж ерөөх байна даа.
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    4 цаг 11 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    4 цаг 34 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 56 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    5 цаг 0 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    5 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    6 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    7 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    8 цаг 13 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 20 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    8 цаг 50 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    10 цаг 27 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    10 цаг 41 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 57 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 2 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    12 цаг 1 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    14 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК