М
АН-ын бүлгээс 10 хоногийн хугацаатай шаардлагыг Ерөнхий сайд
Н.Алтанхуягт өгсөн. Тодруулбал хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан
тушаалтнууддаа хариуцлага тооцохыг шаардсан билээ. Гэтэл 10 хоногийн
хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Ерөнхий сайд хариуцлага тооцох асуудал
яриагүй учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар өнөөөр ээлжит бус хурал
зарлаж хуралдахаар болжээ. Тус хурлаар Засгийн газар болон
Ерөнхий сайдад хариуцлага тооцох эсэхээ шийдвэрлэх юм байна.

Т.Энхэлээ