Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбадорж: Хурц, Цогтбаатар хоёр чинь дарга цэрэг байсан хүмүүс шүү дээ

2014-5-28
0
ЖИРГЭХ

    huuliin-huБэлтгэл хурандаа С.Бямбадорж манай сонинд хандлаа. Тэрбээр хуулийн байгууллагын үйл ажиллагааны арга барил,  мөн өдгөө Төв аймгийн хориход хоригдож байгаа хурандаа Д.Цогтбаатарын талаар ярьсан юм.

-Та эхлээд өөрийгөө танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлж байв?


-Би Тагнуулын байгууллагад мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга, Сөрөх тагнуулын албанд хэлтсийн дарга, Тагнуулын дээд сургуулийн дэд захирал, захирал гээд энэ байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн.

-Та ямар учраас сонин хэвлэлд хандах болов. Энэ талаараа тодорхой ярина уу?

-Би 2012 оноос өнөөг хүртэл Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан хурандаа Цогтбаатарыг хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллээс уншиж байлаа. Энэ оны нэгдүгээр сарын үед Цогтбаатар надтай биечлэн уулзаж ярилцсан юм. Цогтбаатар надад  ”Би 2012 онд нэгэн иргэний мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар АТГ-ын дэд дарга Хурцад өгсөн юм. Гэтэл Хурц тэр мэдээллийг төрийн нууц гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлэн, төрийн нууц задруулсан хэргээр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дараа УМБГ-аас эзэнгүй хэрэгт холбогдуулан намайг хоёр сар цагдан хорьсон. Намайг Хурц ямар нэгэн хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулах, албанаас зайлуулах оролдлого хийж байгаа гэж би үзэж байна. Иймд танаас хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч, санал солилцохоор тантай уулзаж байна. Би ямар ч гэмт хэрэгт хийгээгүй. Би танд үүнийг итгэлтэй хэлж байна. Та намайг мэднэ дээ” гэж хэлсэн.

-Та түүнийг сайн мэдэх үү?

-Цогтбаатар МУИС төгсөөд анх манай хэлтэст залуу ажилтан ирж байсан юм. Би энэ залууг мэргэжил болон ажил албандаа сайн, ёсзүйн хувьд доголдолгүй гэдгийг мэдэх учраас ярианд нь итгэж байгаа юм. Мөн иргэний мэдээлэл яагаад төрийн нууц болдог билээ гэсэн асуудал миний анхаарлыг татсан. Иргэний өгсөн мэдээллийг шалгахгүй, яагаад харьяаллын дагуу шилжүүлсэн хүнийг нь нууц задруулсан гэж шалгаад байгаа нь миний гайхшралыг төрүүлж байгаа юм. Нэгэнт Цогтбаатар болон гэр бүлийн хүн нь надаас туслалцаа хүссэн учраас Тагнуулын байгууллагад ажиллаж хамт байсан хэдэн хүн уулзаж, зөвлөж ярилцсан. Тэгээд мөрдөн байцаах албанд ажиллаж байсан, гүйцэтгэх ажил хийж байсан гэж намайг энэ талаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилц гэж төлөөлүүлэн явуулсан юм.

-Та тэгээд ямар хүмүүстэй уулзаж ярив?

-Би 2014 оны нэгдүгээр сарын үед УЕП-ын Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Пүрэвцогттой уулзсан. Тэнд Цогтбаатарын төрийн нууц задруулсан гэх хэрэг нь мөрдөгдөж байсан учраас очсон хэрэг л дээ. Би Пүрэвцогтод нэг л хүсэлт тавьсан. “Цогтбаатар гэж хүн 2012 оноос хойш бүтэн жил гаруй шалгуулж, хоригдлоо. Хэргийг нь хуулийн дагуу хурдан шийдэж өгөөч” гэж. Бид бие биенээ танина л даа. Тэгэхэд Пүрэвцогт “Би энэ хэрэгт оролцмооргүй байна. Прокурор мэднэ” гэж хэлсэн. Би хариуд нь “Чи Мөрдөн байцаах албаны дарга нь юм чинь энэ хэргийг хурдан шийдүүлэх талаар хяналт тавих, мөрдөх хуулиар хүлээсэн эрх танд бий. Эрхээ эдлээч” гэж хэлсэн. Тэгээд сэтгэл дундуур тэндээс гарсан. Одоо Мөрдөн байцаах алба татан буугдаад АТГ-ын дэргэд очсон байгаа.Дараа нь би хэд хэдэн УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцсан. УИХ-ын гишүүдэд миний хандсан хандлага бол “Ерөөсөө нэг мэдээллээс болж энэ залуу хоригдоод байна. Анхааралдаа аваач” гэж хэлсэн. Ер нь УИХ-ын  Тусгай хяналтын дэд хороонд хандах зорилгоор тэдэнтэй уулзсан юм. Миний уулзсан хүмүүс Цогтбаатарын талаар хэвлэлээр гарсан мэдээллээс цаашгүй, хүний ам дамжсан асар буруу мэдээлэлтэй явдаг юм байна гэдгийг би уулзаж ярилцаж байхдаа мэдэрсэн. Мөн АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга нартай уулзсан. Зөвхөн энэ хэргийн талаар анхаарал хандуулахыг хүссэн. “Хэр үндэслэлтэй хорьж байна, яагаад хэрэг нь шийдэгдэхгүй удаад байна вэ” гэдэгт анхаараасай гэж хүссэн. Тэд “Таны ярьсныг ойлголоо. Анхааралдаа авъя” гэсэн хариулт өгсөн. АТГ-ын дэд дарга Хурцтай тааралдаж уулзаж ярилцсан. Тэгээд Хурц Цогтбаатар хоёрын хооронд хувийн өс хонзонгийн зүйл байна гэж ярианы өнгөнөөс нь дүгнэсэн. Тэр хоёр дарга цэрэг байсан хүмүүс.

-Та их олон хүнтэй уулзаж, уйгагүй явжээ. Яагаад ингэж хөөцөлдөөд байна вэ?

-Би энэ залууг дөнгөж сургуулиа төгсөөд ирэхээс нь эхлээд л нэг дор ажилласан. Ямар нэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулах гэсэн атгаг санаатай эрх бүхий албан тушаалтан, түүнийг аялдан дагалдагчдад хандан хэлэхэд та нарын дунд  Д.Цогтбаатар шиг анхны дуулиант авлигын хэрэг, гадаадын тусгай албаны гар  хөл бологсод, Монголын баялгийг гадагш нь зөөдөг зохион байгуулалттай бүлгийг удаа дараа илрүүлэн шалгаж, хамт олныг удирдан зохион байгуулсан, мэргэжлийн тодорхой сэдвээр судалгааны ажил хийсэн, онол-практикийн хуралд илтгэл тавьсан, дээд сургуулийн оюутан залууст лекц уншсан залуу бий юу, өөрсдийгөө нэг харьцуулж үзээрэй. Д.Цогтбаатар бол олон жил сурсан, тагнуулын байгууллагын шилдэг боловсон хүчний нэг, соёлтой, төлөв даруу, архи уудаггүй, тамхи татдаггүй залуу. Үүнийг хамт олон удирдлагад байсан залуус нь нотолно. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Гэмт хэрэгт холбогдуулан шалгахад байгууллагын нэр төрийг бодож албан тушаалаасаа түдгэлзэн, би гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж  шалгуулсан энэ хүнийг  ийнхүү хууль зөрчин хэлмэгдүүлсээр байна. Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн монгол хүний сайхан сэтгэлээр л энэ залуугийн төлөө явж байгаа юм. Дарга нь цэргээ өмөөрдөг, багш нь шавиа өмгөөлдөг монгол ёс байнаа. Тэр үүднээс л хандаж байна. Түүнээс бид хоёрын хооронд хувийн хамаатан садны болон бизнесийн хэлхээ холбоо огт байхгүй.

-Зарим нэг хүний хувийн өс хонзонгийн золиос ч болж байна гэж та ярилаа. Ер нь Цогтбаатарын энэ хэрэг яаж шийдэгдэх бол гэж та төсөөлж байна вэ?

-Би хувийн дүгнэлтээ л хэлье. Цогтбаатарт ямар нэгэн хэрэг, ял оноогоод албанаас нь халъя гэсэн бодлого барьж байгаа нь илэрхий байна. Яагаад гэвэл шийдвэрлэх боломжтой хэргийг шийдэхгүй хоёр жил болж байна. Угсруулан дөрвөн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.

-Та хуульч хүн. Цогтбаатарт холбогдуулаад байгаа хэрэг нь заавал шоронд хорьж шалгуулах ёстой юу?

-Хуулинд зааснаар хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорьдог. Миний бодоход хорих хугацаа нь хангалттай болсон. Зуу гаруй хоног хорилоо, болоо юм биш үү. Өмнө нь 60 хоног хоригдсон, хоёр хэрэгт шалгаж байсан. Тэрний хувь заяаг нь шийдээгүй байж дахиад угсруулаад хэрэг үүсгээд явж байна. Үүнээс харахад энэ хүнийг буруутгах гээд ажлыг нь ухаад байнаа даа. Ажил хийсэн хүнд бага ч гэсэн зөрчил дутагдал гарч ирж л таараа. Дутагдалгүй хүн гэж хаа ч байхгүй. Заавал нэг хэрэг тохох гэсэн ажиллагаа л харагдаад байгаа юм. Бараг дөрвөн сар хорино гэдэг бол хангалттай хугацаа. Хэргийг нь мөрдөөд хоёр жил боллоо. Хэрэг мөрдөх хугацаа бол хоёр сар байдаг. Хоёрт, Цогтбаатар тодорхой албан тушаалтай, гэрийн хаяг нь тодорхой. Өөрөө хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, хариуцлагатай хүн. Заавал шоронд цагдан хорьж залхаах, эрүүл мэндийг нь хохироох ёсгүй. Иймээс би түүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд нь санаа зовж байна.

-Та хуулийн салбарт олон жил ажилласан хүн. Одоогийн хуулийн байгууллагуудын хэрэг шалгах, мөрдөх арга барил хуулийн дагуу явж чадаж байна уу?

-Хуучин арга барилаараа л ажиллаад байна даа. Эхэлж хүнийг хорьж байгаад мөрддөг, хорьж залхааж байгаад үгийг нь хэлүүлдэг ийм арга л хэрэглээд байна. Вишнинскийн онол гэдэг юм. Хоцрогдсон арга барилаар ажиллаж байна гэдгийг би биш Ерөнхийлөгч хүртэл хэлсэн байна лээ. Саяхан болсон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар ч үүнийг ярьсан. Манай хуулийн байгууллага, хууль сахиулагчид хэргийг шийдэлгүй чирэгдүүлдэг, цагдан хорих байр дамжуулан удаан хугацаагаар хорьж залхаадаг, ар гэрт нь хүндрэл учруулдаг, сүүлийн 10 жилд 30-аад хүн цагдан хорих шатанд нас барсан, хулгайн хэрэгт 36 сар хоригдсон хүний тухай 2014 оны тавдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанд яригдсан баримтаас тодорхой харагдаж байна. Сая шоронд нэр алдартай хүн харамсалтайгаар амиа алдахад л Хүний эрхийн дэд хороо хуралдаж сүр дуулиан болж байна. Гэтэл цаана нь эрх нь зөрчигдсөн ядарсан хүмүүс зөндөө л байгаа.

-Хэргийг хоёр сар мөрдөж шалгадаг гэсэн. Гэтэл Цогтбаатарыг хоёр жил шалгаж байгаа гэж та хэллээ. Үүнийг хянадаг прокурорын байгууллага гэж байх ёстой биз?


-Цогтбаатарт холбогдуулаад байгаа эхний хоёр хэргийг аль хэзээний шийдчихэж болох л ёстой. Түдгэлзүүлсэн юм уу, хэрэгсэхгүй болгосон юм уу таг чимээгүй байгаа. Би Цогтбаатарын өмгөөлөгчид нь энэ талаар хандсан. Өмгөөлөгч нь “Хуулийн дагуу прокурорт хүсэлт гомдлоо гаргаж хандаж байгаа” гэсэн. Гэтэл Цогтбаатарт анх эрүү үүсгүүлсэн хүн өөрийнхөө удирддаг АТГ-т татаж аваад шалгаж  байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхээр байна.  Хэргийг удаан хугацаагаар шийдэхгүй, хоёр удаа цагдан хорьж байгаа зэрэгт прокурор гол үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Прокурорын оролцоог хуульд заасан. Иймээс би УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж байна. Учир нь цагдан хориход хэргийн ангиллаас гадна ямар үндэслэл баримтаар хорьж байгааг прокурор, шүүгч нягтлан үзэж шийдвэр гаргах ёстой.

Тагнуулын ажилтныг бэлтгэхэд маш их хөрөнгө, цаг хугацаа шаарддаг. Олон жил гадаад дотоодод сургуульд явж, ажил дээр гарч бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчнээ ингээд нухуулаад, мохоож байгаад би харамсаж байна. Цогтбаатарын талаар хэрэгт шалгагдаж байсан этгээдүүд гадны тусгай албадын  зүгээс гүтгэсэн буюу хэрэгт холбогдуулсан хуурамч мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж би үзэж байгаа.  Энэ хүн улстөрч биш, арилжаа наймаа хийдэг бизнесмэн биш. Төрийн төлөө тангараг өргөсөн хүн.
Г.ЯЛГУУН

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (23.243.247.127)
    ene hurts geed ooroo hamag bolohgui muu muuhai buhend oroltsoj yvsan hun. ygd ene huniig ooriig ni shalgahgui bgaan eronhiilogchoo?
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    4 цаг 11 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    4 цаг 35 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 56 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    5 цаг 0 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    5 цаг 23 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    6 цаг 18 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    7 цаг 4 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    7 цаг 7 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    8 цаг 13 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 21 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    8 цаг 51 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    10 цаг 28 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    10 цаг 42 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 58 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 3 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    12 цаг 1 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    14 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК