
МАН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт хуралдаж, зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярих юм байна. Тус бүлгээс хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох 10 хоногийн хугацаатай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэтэл 10 хоногийн хугацаанд Ерөнхий сайд хариуцлага тооцох асуудал яриагүй учраас МАН-ын бүлэг ээлжит бус хурал зарлан хуралдах гэж байгаа нь энэ аж. Харин хэнд хариуцлага тооцох нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эсвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын аль нэгэнд нь хариуцлага тооцох магадлал өндөр байгаа аж.
МАН-ын бүлгээс эдгээр сайдуудыг хариуцлагагүй ажиллаж, төрийн дархлааг алдагдуулж, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнууд гэж үзэж байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)