
Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд асан Х.Баттулга сайдаасаа чөлөөгдөх өргөдлөө сайн дураараа өгч УИХ-аар хэлэлцүүлсэн.
Харин түүний оронд хэн очих нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Албан бус мэдээллээр Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарын нэр дуулдаж байгаа. Харин өнөөдрийн хуралдаанаар энэ талаарх албан ёсны мэдээлэл гарах аж.
Т.Энхэлээ