Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслийг өмнө нь Х.Болорчулуун нарын гишүүд өргөн барьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед унасан. Санал хураалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа уг хуулийн төслийг чамбайруулаад нэг мөр оруулж ирэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, эсрэг кноп дарж байсан.Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газар өдөр дахин УИХ-д өргөн мэдүүлснийг байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь хэлэлцэх үед С.Одонтуяа гишүүн уг хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн бөгөөд байнгын хорооны бусад гишүүд мөн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, хуулийн төслийг өмнө нь Их Хурал хүлээж авалгүй буцаасан. Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд тодорхой саналууд байгаа ч хөрөнгө оруулалтыг муутгасан орчинг бүрдүүлэхээр байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, хуулийг шинэчлэх нь зөв. Гэхдээ хуулийн өмнөх эрх зүйн орчныг муутгахгүй байх нь чухал гээд, төсөлд улсын төсвөөр хайгуул хийнэ гэж заасныг сайтар бодох хэрэгтэйг анхааруулав. Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг баталлаа. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Үүний дараа Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.05.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.08.28-ны өдөр өргөн мэдүүлсэн жижиг хувьцаа эзэмшигчдын эрх ашгийг хамгаалах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Т.Энхэлээ