Ардчилсан намын ҮЗХ хуралдаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Х.Баттулгын оронд ҮХХАА-н сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцсэн байна. Ингээд МоАХ-ноос сайд томилогдсон салбарт тус фракцаас сайд тодруулах ёстой гэсэн зарчмыг баримталж одоогийн хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилуулахаар боллоо.Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МоАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

























































Сэтгэгдэл (13)