
УИХ-дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Ингээд улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулж, үүрэгт ажилдаа хариуцлаггүй хандсан гэх үндэслэлээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Тус бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах өргөдлөө өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих юм байна. Ингэсний дараа Байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)