
Алжир хотноо энэ оны 5 сарын 28-29-нд хуралдсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын сайд нарын бага хурал тус хөдөлгөөнөөс олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зарим асуудлаар цаашид баримтлах байр сууриа зохицуулсан байна.
Сайд нар цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын статусыг болон түүнийгээ цаашид баталгаажуулах талаар Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлогыг тус тус дэмжиж байгаагаа тус бага хурлын төгсгөлийн баримт бичигтээ цохон тэмдэглэсэн байна.