
Тодруулбал УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад нийт 52 гишүүний 26 нь зөвшөөрч, 26 нь эсэргүүцсэн юм. Тухайн хэлэлцэж буй асуудал нь гишүүдийн олонхийн саналыг аваагүй тохиолдолд дэмжигдээгүйд тооцогддог учраас хуулийн төслүүдийг эргүүлэн Засгийн газарт буцаав. Ингэснээр өрийн босгыг нэмэгдүүлэх Засгийн газрын санаалчилга уналаа.
Учир нь эдгээр хуульд Монгол улсын өрийн хязгаарыг ДНБ-ийн 70-90 хувьтай тэнцүүлэх заалтыг тусгасан байгаа юм. Үүнийг нь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа. Засгийн газрын зүгээс өрийн босгыг нэмэгдүүлэх заалтыг хэд, хэдэн хуульд тусгаж өгсний зарим нь эдгээр хуулиуд юм. Гэхдээ эдгээр хуулийг Засгийн газраас дахин боловсруулж УИХ-аар удахгүй оруулж ирэх нь тодорхой. Ямартай ч МАН-ын бүлгийн 26 гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр бүгд байж асуудлыг авч гарч чадлаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)