Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов

2014-5-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид, фермерийн төлөөлөл оролцож бэлчээр ашиглалт, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
BSN_4784444
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, “Бэлчээрийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, “Бэлчээр ашиглаж ирсэн түүхэн уламжлал ба сургамж” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн, “Өвөр Монголын нутаг бэлчээрийн ашиглалтын дүрмийн хувьсгалт ба үр дүн”-гийн талаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн их сургуулийн доктор, профессор Хайшаан, “Бэлчээрийн малын экологийн зохистой нутаг”-ийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
BSN_4784444
ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш

Хөдөө аж ахуйн газрын 96 хувийг бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг байна. Ашигт малтмалын олборлолтын улмаас бэлчээрийн талбай өөр ангилалд шилжиж, автогений нөлөө, тоосжилтын улмаас бэлчээр доройтсоор байгааг Л.Чой-Иш дарга илтгэлдээ онцолсон. Мөн малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээрт ашигт малтмал олборлож байгаа компаниуд тэдэнд нөхөн олговор олгохгүй хохироодог гэлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас бэлчээрийн менежментийн чиглэлээр нэлээдгүй ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид малчдад бэлчээрийг нийтээр ашиглуулахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн улмаас өвөлжөө, хаваржааны бэлчээргүй болж хохирсон малчдад олгох нөхөн олговорын хэмжээг тодорхой тогтоож хохирлыг барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, отрын нөөц нутгийг нэмэгдүүлэх, өвөлжөө, эсхүл хаваржааны доорхи 1 га хүртэл газрыг малчин өрхөд эзэмшүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ гэв.

Бэлчээрийн мал аж ахуйд онц ноцтой байдал үүсгэдэг байгалийн хүчин зүйл нь 5-7 жилийн давтамжтай тохиодог ган, зуд байдаг байна. Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамлыг таслаж идүүлсний дараа түүнд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг сэлгэх зэрэг бэлчээр ашиглах алтан дүрмүүд  байдгийг С.Жигжидсүрэн доктор илтгэлдтээ дурдсан юм. Мөн тэрээр бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэх, бэлчээрийн газрыг төлбөр, урамшлын системд оруулах шаардлагатай байгааг хэлж, бэлчээр ашигласнаас болж доройтддоггүй, харин буруу ашигласнаас доройтдог гэлээ.

Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн

Жилийн дөрвөн улиралд таван төрлийн малыг нэг нутагт бүгдийг нь маллаж байгаа нь буруу. Иймээс уламжлалт бэлчээрийн аж ахуйг орхигдуулахгүй цааш нь үргэлжлүүлэн авч явах нь чухал. Мөн аймаг, сум, орон нутгийн хилийн заагийг нарийвчлан тогтоогоогүй байж бэлчээрийн асуудлыг ярих нь үр дүн муутай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв. Түүнчлэн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар дорвитой хууль гаргах шаардлагатай хэмээн оролцогчдын зарим нь үзэж байсан бол бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагагүй, Газрын тухай хуульд бэлчээр ашиглах талаар тусгаж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай хүмүүс ч байсан юм. Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлж болохгүй. Зөвхөн ашиглуулах хэрэгтэй. Хэрвээ эзэмшүүлсэн тохиолдолд бизнес болно гэдгийг шүүмжилж, жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг малчин хүний хөдөлмөр хүнд учир тэдний хөдөлмөр хамгаалал, ялангуяа улирал улиралд тохирсон хувцастай байх асуудлыг ч оролцогчид хөндөж  байсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    1 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    15 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    1 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    1 цаг 19 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    1 цаг 42 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    2 цаг 5 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    2 цаг 28 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    2 цаг 30 мин
  • Сэрэмжлүүлэг
    3 цаг 11 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    3 цаг 13 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    3 цаг 19 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    3 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    3 цаг 28 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 0 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    4 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 22 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    4 цаг 27 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 53 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    15 цаг 50 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    15 цаг 54 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК