Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа ”В” продакшны артист “Бид 4” хамтлаг дахин нэг шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барихаар шаргуу ажиллаж байна.
Энэ удаад тэд “Бид 4” цомогтоо багтсан “Шүтээн” дууныхаа клипийг хүргэх гэж байгаа аж. Уг клипийг "Creative motion" студи бүтээж байгаа бөгөөд зураг авалт тун удахгүй дуусах аж. “Шүтээн” дууг өмнө нь “Камертон” хамтлагийн дуулснаар сонсогчид мэдэх билээ. Харин “Бид 4” хамтлаг тус дууг acoustic хэлбэрээр шинэчлэн дуулсан ажээ. “Шүтээн” дууны шүлгийг Ган-Очир бичиж, аяыг “В” продхкшны захирал, Монгол улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиосон байна. Дууны бичлэгийг ”White arch“ студи, хөгжмийн тохируулгыг Максим Комов нар гүйцэтгэжээ. Дашрамд дуулгахад “Бид 4” хамтлаг уг клипний зураг авалтаа дуусангуут дараагийн “Хүсэл мөрөөдөл” дууныхаа клипний зураг авалтыг эхлэхээр бэлтгэж байгаа аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)