Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2014-5-29
0
ЖИРГЭХ

    BSN_48477777УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.29/ үдээс хойшхи хуралдааны эхэнд Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдааны үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт аваад байсан юм. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үүний дараа Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй болсон аж. Социалист нийгмийн харилцаанд нэн тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёсыг гэх мэт нэн тэргүүнд эрэмбэлэн хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хувийн өмч зэрэг ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгтэй болсон байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн, зөрчлийн шинж нь хор аюулын шинж чанар, нийгмийн үнэлэмжээр ялгагдаж, хууль зүйн хариуцлага тооцох боломжоороо харилцан нөхөж байх ёстой. Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүгийн хуульд “….гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…” гэсэн заалт, бусад хууль тогтоомжид заасан “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн ерөнхий үг хэллэгээр заагласан нь ял завшуулах нэг нөхцөл болдог хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Монгол Улсын “Захиргааны хариуцлагын тухай хууль” нь 3 бүлэг, 56 зүйл заалттай, 1992 оны 12 сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, түүнээс хойш 20 гаран удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг аж.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 131 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 85 байгууллагаас 1500 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Төсөл санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, иргэд гарцгүй газраар гүйлдэн, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Зарим улс оронд гарцгүй газраар явж байгаад автомашинд мөргүүлсэн хүнээс автомашиныг гэмтээсэн хохирлыг гаргуулдаг хууль үйлчилдэг байна. Ер нь жолооч, явган зорчигчийн аль аль талыг хариуцлагажуулах талаар хуульд хэрхэн тусгасан бэ хэмээн лавласан.

Хууль зүйн сайдын тайлбарласнаар, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгууль ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Харин явган зорчигч замын хөдөлгөөнд аюул учруулах үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцох тухай Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд оруулсан аж.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, бага насны хүүхдээ тэврээд жолоо барьдаг, хүүхдээ урдаа суулгаад явдаг асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулж чадах эсэхийг тодруулж байлаа.

Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд хүн тээвэрлэх журмыг зөрчсөн бол торгууль ногдуулахаар заасан аж. Харин хүн тээвэрлэх журам буюу Замын хөдөлгөөний дүрэмдээ хүүхэд хэрхэн тээвэрлэх талаар нарийн тусгах хэрэгтэй юм байна. Дээрх журмыг зөрчин хүүхдээ журамд заасны дагуу тээвэрлээгүй бол Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгаад байгааг ажлын хэсгээс тодруулж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Албадлагын арга хэмжээг юу гэж ойлгох вэ торгуулийн хэмжээг тооцох нэгж ногдуулна гэж байна. Монгол төгрөгөөр торгуулийг ногдуулж болохгүй юу гэсэн асуулт тавьсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Албадлагын арга хэмжээнд нэн тустай ажил хийлгэх гэж оруулж ирсэн. Торгуулийн мөнгө төлөх чадваргүй хүнтэй албадлагын арга хэмжээгээр харьцах боломжтой. Тэр хүмүүсээр нэн тустай ажил албадан хийлгэн хүмүүжүүлэх болон нөлөөлөх аргыг хэрэглэнэ. Төгрөгөөр торгох асуудлыг нэлээн ярьсан. Төгрөгөөр торгоно гээд баталчихвал торгуулийн үр нөлөө багаслаа гээд хуулиа байн байн засах хэрэг гарах байх гэсэн болгоомжлол байгаа юм гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлбэл гэмт хэрэгтэн болох уу. Зөрчил гаргасан хүнтэй хэн хариуцлага ногдуулах вэ хэмээн асуусан.

Сайдын хариулснаар, Зөрчилд шийтгэл ногдуулж, гэмт хэрэгт ял оноох бөгөөд зөрчил гаргаад шийтгүүлсэн хүн ял шийтгэл эдэлсэн гэсэн үг биш аж. Сайд шийтгэл, ял хоёрын ялгааг сайн зааглаж ойлгох ёстой гээд зөрчил гаргасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр хаяг зүүгдэх учиргүй хэмээсэн. Шийтгэлийг улсын байцаагчаас гадна шүүхээс ногдуулах юм байна. Ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    3 цаг 19 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 цаг 42 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 4 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    4 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    5 цаг 25 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 11 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    6 цаг 14 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    7 цаг 21 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 28 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 58 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    9 цаг 35 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    9 цаг 49 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 5 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 10 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    11 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    13 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    23 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК